Өнгөрсөн нийгмийн эд юмс хомс үеийг бодвол одоо үед юм бүхэн байх болжээ. Өмнө нь аяга будаа, атга чихэр гээд гуйхгүй юм байдаггүй байлаа гэж хуучлах хүмүүс олон. Харин тэр үед зарим айлд үнэхээр өгч болдоггүй зүйлс гэж байжээ.
Айлд мөн хүнд өрөөлд өгвөл гай зовлон, гарлагын үүдийг нээдэг зүйл гэж байдаг байна . Энэ нь бусдаас авах эсвэл өгөхийн аль аль нь хамаатай бөгөөд хэрэв та эсрэгээр нь хийвэл өөрийн аз хийморийг үгүй хийж салхинд хийсгэх сөрөг нөлөөтэй байж болох талтай.
Тиймээс хэнд юуг өгч болдоггүйг мэдэж авна уу.
- Давс
Давсыг эртнээс домын арганд ашиглаж ирсэн. Ялангуяа Монголчууд муу зүйлийг хөөхдөө давс цацаж, хол аян замд саадгүй явна хэмээн давс шатаадаг уламжлалтай байсан. Мөн өөр олон төрлийн зан үйлд ашиглагддаг учир бусдын гарт очих нь маш аюултай. Ямар ч нөхцөлд танаас давс асуусан хэзээ ч танихгүй нэгэнд давс өгч болохгүй. Хэрэв өгөхөөс өөр шаардлагагүй болбол бор давс өг, харин бэлэг гэж бодоод эргүүлэн юу ч бүү ав. Давс найрлагадаа энергийн олон бодис агуулдаг бөгөөд энэ нь хүний сайн сайхан явах амьдралтай холбогдсон байдаг.
- Аяга
Аяга таваг бол гэрийн энерги шингэсэн эд хогшил. Дээш харсан сав гэдэг утгаараа буян оршин байдаг гэлцдэг. Хэн нэгний аяга тавгийг хэрэглэх нь тухайн хүний итгэл үнэмшилд нөлөөлөөд зогсохгүй, гай зовлонд учруулдаг. Түүнчлэн гадны сөрөг энергиэс сэргийлэхийн тулд та хэн нэгнээс аяга таваг түр хэрэглүүлээч гэж асууж болохгүй.
- Хувцас
Хувцас бол биеийг далдлагч бурхан. Өмсдөг хувцсанд хүний биеийн энерги шингэсэн байдаг. Бид амьдралдаа цөөнгүй олон удаа нэгнийхээ хувцсыг түр өмссөн, гуйж авлаа гэх мэт үгсийг сонсож байсан. Өнгөцхөн харахад энэ нь байж болох асуудал мэт боловч үнэн хэрэгтээ нэгэндээ хувцсаа зээлдүүлж болохгүй. Мөн та сөрөг энергитэй хүний хувцсыг ч өмсөж болох сөрөг талтай.
- Гоёл чимэглэл
Гоёл чимэглэл бол эзнийхээ энергийг хамгийн их хадгалдаг зүйл. Хүний юм хүндээ л гоё харагддаг нь ийм учиртай. Гоёл чимэглэлд шингэсэн энерги шинэ эзэндээ халгаатай байдаг. Түүгээр ч зогсохгүй үнэт эдлэлийг өрөөл бусдад хандивлаж болохгүй. Ялангуяа чулуу болон металь эдлэлүүд шинэ эзэндээ хамгийн их халгаатай. Эдгээр зүйлс нь ихэвчлэн эзнийгээ муу бүхнээс хамгаалж байдаг. Харин шинэ эзэнд очвол өмнөх эзэнд очих байсан зовлонг шинэ эзэндээ даалгадаг байна.
- Шүүр
Шүүр бол гэрт байх ёстой эд зүйл. Гэрийн эзэгтэй хогоо шүүрдэж хаях нь маш сайн гэлцдэг. Учир нь өөрт байгаа зовлонг алга болгож байгаа гэсэн домтой. Тиймээс айлын шүүрийг гэртээ авчрах нь зохимжгүй.