Гэрийн бүлийн тулгуур, гэрийн эзэн болсон аавууд бидэнд харагддагаасаа илүү их зүйлийг боддог, хийдэг. Тэд хэзээ ч өвддөггүй, хэзээ ч ядардаггүй. Гэвч хамгийн өвдхөөр ажлыг, хамгийн ядархаар ажлыг тэд л хийж байдаг. Энгэртээ тэврэх хүүхдүүд, тэврэлдээд унтах хань байгаа болохоор тэд тэгж чаддаг.
Аавууд анхаарал халамж тавьдаг, тэдэнд тав тухгүй, амаргүй байсан ч гэсэн, хүч чадал, хангалттай эрч хүч, энерги байхгүй байлаа ч үр хүүхдэдээ заавал цаг зав гаргадаг. Тэр гэр бүлийнхнийгээ өөрөөр нь бахархуулахын тулд бүгдийг хийнэ, яагаад гэвэл тэр хүүхдийнхээ үлгэр жишээ нь гэдгийг ухамсарладаг. Гэр бүл эр хүн эмэгтэй хүнийг хэрхэн халамжилж, хайрлах ёстой болохын бодит жишээ. Тэр бол эхнэр нөхөр хоёрын харилцаа ямар байх ёстойг бусдад үлгэрлэдэг нэгэн. Тэр бол насанд хүрсэн хүн биеэ яаж зөв авч явах, хэнтэй хэрхэн харьцах ёстой болохын төгс илэрхийлэл. Аавууд хүүхдэдээ хүндэтгэл гэж юу болохыг харуулдаг. Тэр бүх эмэгтэйг хүндэтгэж, сайхан сэтгэл гаргадаг: дэлгүүрийн худалдагч эмэгтэйгээс авахуулаад өөрийн эмэгтэйг ч хүндэтгэнэ. Тэр ямар ч эмэгтэйг муухай үгээр харааж, доромжлохгүй. Тэр юу ч болсон бай, эмэгтэй хүн рүү гар далайж, цохихгүй. Хэн нэгний сэтгэлийг шархлуулах аймшигтай үйлдэл түүнээс хэзээ ч гарахгүй.
Аавууд өөрийн болж чадах хамгийн шилдэг эр хүн байхыг хүсдэг – ярих биш, үйлдлээрээ үүнийг харуулна. Тэр хүүхдээ хэзээ ч хүмүүсийн дэргэд шүүмжилж, загнаж, зэмлэдэггүй. Тэр хүүхдийнхээ алдааг уучилж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсдэг. Аавууд ямар ч нөхцөлд хүүхдийнхээ талд зогсдог. Тэр хүүхдийнхээ дуртай хүүхэлдэйн киноны баатрын нэрийг мэддэг. Хүүхдээ ямар хөгжим сонсож байгааг ч бас мэднэ. Хүүхдийнхээ юу хийхээр төлөвлөж байгаа болон сургууль дээрээ ямар асуудалтай байгаагаас авахуулаад зун юу хийхээр төлөвлөж байгааг нь хүртэл мэдэж байдаг.
Аавууд өөрийнхөө үүрэг хариуцлагыг зөвхөн хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхээр хязгаарладаггүй. Тэр ажил хийж, хөдөлмөрлөж, амьдралын төлөө зүтгэдэг. Аавууд хэзээ ч амьдралд дүр эсгэгч нэгэн болохыг хүсдэггүй. Тэр хэзээ ч өөртөө гэр бүлийнхээ аз жаргалтай харилцааг сүйрүүлэх зүйл хийхийг зөвшөөрөхгүй. Өөрийнх нь аз жаргалаас илүү хүүхдийнх нь аз жаргал түүнд чухал. Эцэг хүн хүүхдээсээ хариу болгож хайр халамж хүсдэг, яагаад гэвэл түүнийг би өсгөсөн, түүнд их зүйл зориулсан гэж боддог. Гэвч аав хүн насан туршдаа өдөр бүр хүүхдээ хайрлаж, түүнд чадах бүхнээ зориулсаар байдаг. Хүүхдэдээ цаг ямагт анхаарал халамж тавьсаар байх ба яагаад гэвэл хүүхэд гэдэг аавуудын хувьд бүх зүйл нь юм.