goimongiin-salat

Амтат макарон гоймонгийн салат хийх жор

Орц:

  • -Жижиг макарон гоймон
  • -Дарсан огурцы
  • -Дарсан амтат улаан чинжүү (Урбанек)
  • -Ногоон сонгино
  • -Хатаасан хар мөөг
  • -Майонез (тослог багатай байвал сайн)
  • -Ургамлын тос
  • -Давс
  • -Нунтаг хар перец

Хийх арга:

  • Гоймонгоо буцалж буй усанд давс, тостой чанаж болгоод усыг нь сайтар шүүж хөргөнө.
  • Хар мөөгөө буцалсан халуун усанд дэвтээж болгоод усыг нь сайтар шүүгээд жижиг дөрвөлжин хэрчинэ.
  • Огурцы, чинжүү, сонгиноо жижиг дөрвөлжин хэрчинэ.
  • Бүгдийг холиод майонез, перец, давсаар амтлан хутгаад салат бэлэн.
Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих