PC-togloom

Хүүхдээ цахим тоглоомноос сэргийлэх зөвлөмж

Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгээс өсвөр насны 103 хүүхдийн дунд цахим тоглоомын донтолтод нөлөөлөх хүчин зүйлсийг судалжээ.

Судалгааг тодорхой аргазүйн хүрээнд нарийвчлан дүгнэсний үндсэн дээр маш чухал үр дүнгүүд гарснаас тоймлон хүргэж байна. Тухайлбал гэр бүлийн эерэг, ойр харилцаа өсвөр насны хүүхэд видео тоглоомонд донтохоос урьдчилан сэргийлэх чухал хүчин зүйл болох нь тогтоогджээ.

Тодруулбал хүүхэд сэтгэл санааны таагүй мэдрэмж төрсөн үедээ өөрт төрсөн сөрөг сэтгэл хөдлөлийг видео тоглоом тоглосноор эерэг болгон өөрчлөх эрсдэлд ордог гэнэ. Цаашлаад энэ нь нөхцөлт рефлексийн зарчмаар хүүхдэд сууж цахим тоглоомын донтолт үүсэх магадлалтай.

Цахим тоглоомын донтолт үүсэхэд гэр бүл, сургуулийн орчноос гадна удамшлын суурь хүчин зүйл ч нөлөөлдгийг харуулсан байна

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих