hewlii-deh-huuhdiin-humuujil-03

Хэвлийд буй хүүхэддээ, гоо зүйн хүмүүжил олгоорой

Хүүхдийг эхийн хэвлийд байхаас нь л олон төрлийн хүмүүжлийг өгч болно хэмээдэг.  Эх хүн өөрөөрөө дамжуулан хүүхдэд дараах хүмүүжлийг олгох боложтой байдаг байна. Үүнд:

  • гоо зүй
  • эрүүл мэнд
  • урлаг уран сайхан
  • орчны хүмүүжил
  • зөв хооллолт
  • хоррт зуршил зэргийг олгож болдог байна. Үүнд аавын анхаарал халамж маш чухал.

Хүссэн, төлөвлөсөн жирэмслэлт нь гэр бүлд аз жаргалыг авчирдаг. Хэвлийдээ хүүхэд тээж яваагаа мэдсэн тэр цагаас эхлэн эх хүний сэтгэл зүй өмнөхөөсөө өөрчлөгддөг. Өөрийн бие махбод ирээдүйн төлөвлөгөө, амьдралын хэв маяг, мэдрэмж өөрчлөгдөхөөс гадна гэр бүлийн харилцааны олон шинэлэг, заримдаа шийдвэрлэхэд түвэгтэй асуудлууд урган гарч ирнэ.

Аавууд харилцаа хандлагаа сайжруулаарай…

hewlii-deh-huuhdiin-humuujil-02

Аавууд харилцаа хандлагаа сайжруулаарай…

Аавын харилцаа хандлага, хүлээх үүрэг хариуцлага ч ургийн орчны хүмүүжилд нөлөөлдөг. Хүүхэдтэй болж байгаа эхнэр нөхөр хоёрт бүх л зүйл шинэ байх бөгөөд мэдэхгүй, ойлгохгүй, чадахгүй зүйл маш их тохиолдоно. Үүнд хэн хэнийгээ буруутгаж маргалдахаас зайлсхийж, илэн далангүй ярилцаж, хамтран зөвлөлдөж, бие биедээ туслах нь чухал.

Аавууд хүүхэдтэй болмогцоо эхнэртээ тавих анхаарал халамжаа сайжруулаарай. Аавын үүрэг хариуцлага нь хүүхэд төрснөөс хойш биш хүүхэд олсон өдрөөс эхэлдэг. Эхнэртээ хэрхэн туслахаа мэдэхгүй аавууд туршлагатай хүмүүсээс асууж, гарын авлага уншиж судлах, урагтайгаа хэрхэн цагийг өнгөрөөх, орчны хүмүүжил хэрхэн яаж олгох талаар зайлшгүй дэлгэрүүлж мэдэх хэрэгтэй.

Аав та эхнэрийнхээ хэрэгцээг олж харж чаддаг байж, халамж хайраар дутаалгүй, түүнд тохиолдож буй бүх зүйлд үнэн сэтгэлээсээ анхаарал тавьж, илэн далангүй ярилцаарай.

Монголын үрс маш олон болох болотугай!

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих