Дархан хот байгуулагдсаны түүхт 60 жилийн ой энэ онд тохионо. Ойг угтан хотын бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийг шагнаж урамшуулах ойн медалийн загвар шалгаруулах уралдааныг аймгийн ЗДТГ-аас 4 дүгээр сарын нэгэн хүртэл зарлалаа.
Уралдаанд бүх насны иргэн, ААНБ оролцох боломжтой бөгөөд аймгийн ЗДТГ-ын 313 тоот өрөөнд өөрийн биеэр материалаа авчирч өгөх аж. Дэлгэрэнгүй мэдээллийг 7037-1212, 9902-0488 утсаар авах боломжтой.
Бүтээлд тавигдах шаардлага:
Дархан хотын түүхэн хөгжил, өнгө төрх, бүтээн байгуулалтыг товч, энгийн шууд ойлгогдохоор илэрхийлсэн байх ёстой. Жич: Дархан хотын 60 жилийн ойн логоны уралдаанд шалгарсан логог ашиглаж болно.
Компьютер ашиглан мэргэжлийн график дизайны программуудын аль нэг дээр хийсэн байх. /А4 цаасан дээр өнгө ялган гараар зурсан байж болно/
JPEG өргөтгөлөөр хадгалсан нэг файл, медалийн загварыг хийж гүйцэтгэсэн программыг өргөтгөлөөр хадгалсан файл байх.
Медалийн утга санааг А4 цаасны нэг хуудсанд тодорхой тайлбарлан компьютерээр шивж бичсэн байх.
Бусад медалиас хуулбарласан, ямар нэг хэсгийг авч ашигласан болон зохиогчийн эрхийг зөрчөөгүй байх.
Загварын өгүүлэмжийн тайлбар, өнгөний код, орц хийц, хэмжээний санал, шаардагдах зардлын тооцоог гаргасан байна.
Хүлээн авах хугацаа:
2021 оны 3 дугаар сарын 15–ны өдрөөс 4 дүгээр сарын 1-ний өдрийн 17.00 цаг хүртэл
Бүтээл хүлээн авах цахим хаяг:
Бүтээлийг [email protected] цахим хаягаар болон Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын 313 тоот өрөөнд файл хэлбэрээр авчирч өгнө. Бүтээлийг дараах мэдээллийг хамт ирүүлнэ.
Овог, нэр
Ажлын болон оршин суугаа хаяг
Холбогдох утасны дугаар,
И-мэйл хаяг
Шалгаруулалт: Бүтээлийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт багтаан ойн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийн хурлаар шалгаруулна.