flowers_gift

Цэцэг бүр утга учиртай…

~Цэцэг бүр утга учиртай…~

Хайр сэтгэл, талархалын үгтэй мэндчилгээ, баяр ёслол, найр наадам, тэмдэглэлт үйл ажиллагааг ЦЭЦЭГ хэмээх зүйлгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Ямар цэцгийг хэнд өгөх вэ гэдэг нь мэдлэг шаардах зүйл. Цэцэг ургамал бүр тайлагдашгүй, нууцлаг зүйлийг агуулах нь байдаг. Амьд цэцгийг зөвхөн баяр ёслолоор хэрэглэх бус гашуудалд ч мөн хэрэглэх болжээ.

1.Хонгорзул
Эрэгтэй хүнд бэлэглэхэд зохимжтой.

2.Кактус
Хүнд бэлэглэдэггүй.

3. Нил цэцэг
Найз бүсгүйдээ бэлэглэхэд тохиромжтой. Анхны болзоонд барих цэцэг.

4.Хризантем
Хүндэтгэлийг илэрхийлдэг, албаны зориулалттай.

5. Голт борын цэцэг
Анхны хайр, анхны учралд бэлэглэвэл тун тохиромжтой. Хиргүй ариун сэтгэлийн билэгдэл.

6. Сараана
Хүндэтгэлийн цэцэг, шагнал авсан хүнд сарнайтай хамт баглаа болгоно.

7.Шар сарнай
Оюун ухааныг илэрхийлдэг. Багшдаа өгөх нь илүү зохино. Шар сарнайг хайртай бүсгүйдээ өгдөггүй.

8. Улаан сарнай
Нэг ширхэг нь хайр сэтгэлийн бэлэг тэмдэг. Харин олон ширхэгийг бэлэглэх нь хүндэтгэлийн илрэл. Гурван улаан сарнай нь хайр, хүндэтгэл, мөнхийн залуу насыг билэгддэг.

9. Цагаан сарнай
Эрүүл мэндийг бэлэгддэг. Мөн хуриманд ягаан сарнайтай хамт хэрэглэдэг. Дангаар ч байж болно.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
1 (1 vote)

Сэтгэгдэл бичих