Улирал дундын өөрчлөлтөд бидний арьс үргэлж нөхөн төлжих байх ёстой. Үүнд гуужуулагч хэмээх зүйл үүргээ гүйцэтгэх учиртай. Гуужуулалтын талаар бүсгүй таны мэдэх ёстой зүйлсийн талаар мэдээлэл бэлтгэлээ.
Aрьсаа сайтар хамгаалж сувилахгүй бол цаг агаарын нөлөөгөөр өнгө нь гандан хуурайшин таны санааг тань чилээдэг билээ. Нэг үгээр хэлэхэд бүсгүйчүүд бидний хувьд арьсанд маань таатай бус улирал бол намар юм. Иймээс намар хэрхэн арьсаа арчлах талаар буюу гол суурь арчилгаа болох үхэжсэн арьсыг гуужуулах тухай товч хуваалцъя та нартайгаа.
Tөгс арьс арчилгаанд тогтмол арьсаа гуужуулах ёстой байдаг, тодорхой хэлвэл долоо хоногт хоёр удаа гэсэн үг. Гэхдээ бид хааяа өдөр тутмын ажилдаа дарагдаад арьсаа ойр ойрхон гуужуулах завгүй гүйдэг нь нууц биш. Тэгвэл яг одоо санасан дээрээ арьсаа гуужуулцгаая!
Үхэжсэн арьснаас салснаар арьсны өнгө сэргэж зөөлөн толигор болохоос гадна өдөр тутам бидний нөгөө үнэтэй авч хэрэглэдэг сэрүм, чийгшүүлэгч гэх мэт гоо сайхны бүтээгдэхүүнүүд маань арьсанд илүү сайтар шингэж үр дүнгээ илүү сайн өгдөг байна. Гэвч бидний үнэтэй авсан олон арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд үр дүн өгөхгүй байгаан шалтгаан нь бид тогтмол арьсаа гуужуулдгүйтэй холбоотой гэхээр харамсалтай байгаа биз?
Өнөөдрийн зах зээл дээр физикал ба химийн гуужулагч гэж байдгийг бид бүгд мэднэ, энэ хоёр аль аль нь үхэжсэн арьсыг гуужуулах үүрэгтэй ч өөр өөр хэлбэрээр арьсыг гуужуулдаг.