TCWUZVEL25CKFK5BFO2Z7N2CZQ

Шинэхэн төрсөн хунтайжид ямар нэр өгсөн бол…

Их Британий хунтайж Харри, Меган нар хүүгээ Арчи Харрисон Маунтбеттен-Виндзор /Archie Harrison Mountbatten-Windsor/ хэмээн нэрлэжээ.  Арчи гэдэг нь “жинхэнэ, бодит”, “эр зоригтой” гэдэг утгыг илэрхийлдэг бөгөөд энэ нэр нь АНУ-аас илүүтэй Их Британид түгээмэл тархсан байдаг аж.

2017 онд Их Британид 2800 эрэгтэй хүүхдэд Арчи нэр өгчээ. Арчи болон Харрисон хэмээх нэр нь Британийн хааны удамтай огт холбоогүй  аж.  Арчи нь Арчибальд нэрийн товчлол боловч орчин цагт Арчи гэдгээр нь өгөх болсон байна.

Хатан хааны удам угсааны түүхэнд шинээр төрсөн хүүхдэд нэр өгөх дүрэм журам байхгүй ч овог дээдсийнхээ нэрнээс өгдөг уламжлал тогтсон байж.  Жишээ нь Артур, Эдвард, Филип гэх зэрэг.

Хатан хааны гэр бүлийн уламжлалыг дагах бус, өөрсдийнхөөрөө хүүхдэдээ нэр өгсөн нь тэд түүхээ эргэж харах бус, одоо цагтайгаа зохицон амьдрах гэснийх хэмээн CNN-ийн Хатан хааны гэр бүлийг хариуцсан сэтгүүлч Макс Фостэр үзэж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих