~Үгийн үнэ цэнэ гэр бүлийн амьдралд хэрхэн нөлөөлөх бол…~
Гэр бүлийн амьдралд маргалдаж мэтгэлцэх асуудал олон. Маргалдахгүй сайхан явж байгаад нэг их айхтар муудалцах хосууд байх аар саархан зүйлээс болж өдөр бүр муудалцаж байдаг хосууд ч бий. Нэг нэгнээ үл ойшоосон энэ харилцаа гэр бүлийн амьдралын амар амгаланг эвдэнэ үү гэхээс аз жаргал авчрахгүй.
Маргалдаж муудалцсанаар биеэ илүү ойлгодог гэж ярьдаг ч заавал ийм сөрөг харилцааг үүсгэж, биесээ таних хэрэгтэй юм гэж үү? Үүнийг хэн ч хүсэхгүй нь мэдээж боловч үнэндээ нэгэндээ буулт хийх нь даанч ховор. Тиймээс гэр бүлдээ амар тайван байдлыг авчрахын тулд та хоёрын аль нэгнээс нь л жаахан ухаан буюу зориг гаргачихад асуудал өндөрлөчих болно.
Энэ бол гэрийнхээ эерэг уур амьсгалыг эвдэхгүйн төлөө гаргасан чиний том зориг байх төдийгүй ийн зориг гаргахад чиний зөв, буруу огт хамаагүйгээр эелдгээр ганцхан “Намайг уучлаарай” гээд хэлчихэд л хангалттай.
Энэ үгийг огтхон ч дутуу үнэлэх хэрэггүйгээр барахгүй энэ үгний цаана маш их ухаан агуулагдаж байдгийг ханьтайгаа эвлэрсний дараа ойлгож, биеэр мэдрэх болно. Үгний үнэ цэнэ гэж энэ.