pareja-acostada

Чамд хайртай залуу хажууд чинь байгаа юм биш биз

Зарим залуу дурласан бүсгүйдээ сэтгэлээ илчилж чадалгүй чамгүй удаан хулчийж явдаг даа. Тэд сэтгэлээ тодорхой үг, үйлдлээр илэрхийлэхгүй байлаа ч бүрэн нууж чаддаггүй гэнэ. Дараах шинжүүд илэрч байвал тэр залуу чамд тун зүгээргүй гэсэн үг юм.

  1. Харц тулгарахдаа гөлөрчихдөг

Хүн төрөлхтөн агуйд амьдардаг байсан цагаасаа л нүдийг сэтгэлийн толь хэмээн үзэж ирсэн нь маргаангүй үнэн. Стерлингийн их сургуулиас хийсэн судалгаагаар хэн нэгний нүд рүү ширтэлцэх нь тухайн хүнтэй хальт зөрөөд өнгөрсөн байсан ч эргэн санахад тусалдаг гэдгийг тогтоосон байна. Тэгэхээр эр хүн дурласан бүсгүйнхээ нүд рүү ширтэж буй нь өөрийн мэдэлгүй түүнтэйгээ гүнзгий харилцаа тогтоохыг хичээдгийн нэгэн илрэл ажээ.

Мөн судлаачдын тогтоосноор тухайн залуу хэн нэгэн бүсгүйд дурлахад дор хаяж 10 минут тасралтгүй ширтсэн байдаг гэнэ. Тэгэхээр анхны харцаар дурладаг тухай яриа ортой байгаа биз.

  1. Тэр чамд хүрэх шалтаг эрж байдаг

Чамд татагдсан тэр залуу ямар нэгэн аргаар биед чинь хүрэх арга эрж байдаг гэнэ. Гэхдээ мэдээж бүдүүлэг утгаар биш л дээ. Хэрэв тэр бүрэг залуу бол чамтай уулзан тэвэрч, эсвэл гар барих төдийд хөөрч баярладаг. Зоригтой зарим нь чихний ардуур үсийг чинь хийхээс ч буцахгүй.

Тэгэхдээ соёлтой эр хүн бол чамайг эвгүй байдалд орох вий хэмээн хэчнээн хүсэвч чамд хүрэхээс татгалзах нь элбэг.

Эмоушн сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанд сэтгэл татагдсан гэдгээ илэрхийлж буй залуугийн үгнээс үйлдэл нь 78 хувиар илүү байжээ.

  1. Уруулыг чинь ширтэх үедээ тэр өөрийн уруулаа хазах, хүрэх зэрэг үйлдэл гаргана

Түүний хүслийг үйлдэл нь ил гаргачихдаг гэж өмнө дурдсан даа. Хүний биеийн хамгийн эротик хэсгийн нэг бол яах аргагүй уруул. Тэр чиний уруул руу үе үе ширтэн ийм үйлдэл гаргаж байгаа бол чамд ухаангүй татагдаад байгаа хэрэг.

  1. Чиний гаргаж буй нүүрний хувирлыг өөрийн эрхгүй даган дуурайна

Тэгэхдээ мэдээж бүдүүлэг байдлаар биш л дээ. Царай төрхийн чинь хувирал, үйл хөдлөлийг өөрийн эрхгүй даган дуурайж буй нь чамтай холбогдоод байгаагийн нэгэн илрэл ажээ. Үүнийг шинжлэх ухааны хэлэнд мэдрэлийн системийн толин тусгал гэдэг. Учиргүй адилхан дуурайдаггүй юм гэхэд чиний дуртай өнгө, хөгжим, хувцасны хэв маяг түүний шинэ сонирхол болчихсон байвал битгий гайхаарай.

  1. Хошин ярианд чинь заавал инээнэ

Чиний ярьсан үнэхээр инээдтэй, эсвэл хүн инээгээд байхааргүй хошин яриа онигоо бүрд чинь тэр инээгээд л байвал байдал тодорхой. Тэр чамд дурлаж. Гэхдээ түүний ингэж инээгээд байгаа нь дурласан үед тархинд ялгардаг окситосин хэмээн даавраас үүдэлтэй юм шүү. Тэр бүр чамайг яасан алиа хошин зантай юм бэ гэж магтах вий. Сэтгэл судлалд хошин шогийн мэдрэмжийг секси гэж үзэх нь ч бий. Хошигнол хосуудын хоорондох орон зайг илүү багасган ойртуулдаг гэж болно.

  1. Тэр чамайг хамгаалахыг хүснэ

Замын дэргэдүүр алхаж байлаа гэхэд тэр чамайг хөдөлгөөний эсрэг талд авч явна. Эсвэл хүн ихтэй газар тэр чамд орон зай гаргаж өгнө.

Маш найзархаг үйлдэл юм шиг боловч энэ нь чамд сээтэн хаяж байгаа хэрэг гэнэ. Учир нь тэр чамд анхаарал халамж тавьснаар чиний итгэл, хайрыг олж авахыг өөрийн мэдэлгүй хичээж байгаагийн илрэл ажээ. Мөн чи бусадтай ямар нэг байдлаар муудалцах үед тэр чиний талд орж мөн л хамгаалахыг хүснэ.

Гэхдээ бүх зүйлд хил хязгаар гэж бий. Анхаарал халамж тавьж буй “хамгаалагч” эр, зүгээр эерэг залуу хоёрын хооронд ч ялгаа бий.

  1. Тэр чамд туслах дуртай

Чамайг гуйгаагүй байсан ч тэр чамд туслахыг хүснэ. Заримдаа тэр чамайг бүхний эхэнд тавьж, өөр бусад ямар ч чухал зүйл байсан цуцалж орхихоос буцахгүй. Тэр угаас эелдэг нэгэн байсан ч чамд хандаж байгаа нь илүү байх болно. Тэр чамд тусалснаараа зүгээр нэг талархал бус, чиний төлөө хийж буй зүйлээрээ чамтай адил мэдрэмж авч, итгэлийг чинь хүлээхийг оролдог байгаа хэрэг.

Эцэст нь хэлэхэд, чамд нууцхан дурласан нэгний шинж байдлыг мэдэх хөгжилтэй ч үргэлж ийм шинж тэмдэг ажиглахыг хичээгээд байх хэрэггүй л болов уу. Зүгээр л тэдний энэ зан байдлыг мэдрэх нь сайхан хэрэг биш гэж үү? Мөн эдгээр шинжүүд гайхалтай харилцааны эхлэлийг тавихад чинь туслаасай гэж бид хүсч байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих