Өвлийн улиралд хэрэглэх шим тэжээлтэй хүнсний бүтээгдэхүүн, жимс ногоог бид хөлдөөж хадгалах хэрэгтэй болдог. Харин хүнсийг хөлдөөхдөө дараах зүйлсийг зайлшгүй мэдэх хэрэгтэй хэмээн мэргэжилтэн зөвлөж байна.
Үүнд:
- Зориулалтын зузаан цаас, гялгар уут, эсвэл мөнгөлөг цаасанд боож хий,
- Хөлдөөж буй бүх хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа, боодлын гадна талд нь худалдаж авсан он, сар, өдрөө тавь,
- Хуучин хүнсээ түрүүлж хэрэглэ,
- Тогтмол тэг ба түүнээс бага хэмд хадгалсан хүнс аюулгүй,
- Хэрэв хүнсний зүйл хөргөгчинд гэссэн бол түүнийг чанаж болголгүйгээр дахин хөлдөөх нь аюулгүй. Харин дахин дахин гэсгээх үед хүнс чийгээ алдан чанар нь муудна.
- Хөлдүү байсан түүхий хүнсийг чанаж болгосны дараа хөлдөөх нь аюулгүй.
- Махыг хөлдөөхдөө чанарыг нь хадгалахын тулд анхны савлагааных нь гадуур мөнгөлөг цаас юм уу гялгар уутаар битүүмжилж хөлдөөгчинд хийгээрэй.