ervvl

Хэрэлдэнэ гэдэг нь эрүүл харилцаа

Хэрэлдэнэ гэдэг нь эрүүл харилцаа. Энгийн үеэс илүү ойлголцоход тусалдаг гэдгийг судлаачид тогтоожээ. Хосуудын дунд “сайн хэрүүл” болон “муу хэрүүл” үргэлж байдаг бөгөөд зөвхөн сайн хэрүүл нь харилцаанд ач тустай гэдгийг ойлгох хэрэгтэй. Эерэг, үр дүнтэй байдлаар хэрүүл маргаан хийхийн тулд та дараах зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлээрэй:

Бие биенийгээ хүндэтгэх. Та хоёрт хоёуланд нь сул тал бий, тиймээс нэгнийгээ сул талаар нь далимдуулан, сэтгэлийг нь өвтгөх хэрэггүй.

Уучлалт гуйх. Хэрэв таны буруу бол уучлаарай гэж хэлэхээс бүү цааргалаарай. Энэ жижигхэн үйлдэл таныг сул дорой болгохгүй. Харин ч эсрэгээрээ таныг хамтрагчдаа хэр их хайртай болохын баталгаа юм.

Өнгөрснийг сөхөх хэрэггүй. Хэзээ ч өмнө нь хайр сэтгэлийн харилцаатай байсан хүнтэйгээ хамтрагчаа харьцуулах эсвэл хамтрагчийнхаа гаргасан алдааг хэрүүл маргаан гарах болгонд сөхөж ярих шаардлагагүй. Та зөвхөн одоогийн нөхцөл байдалд ярилцаж байгаа зүйлийнхаа талаар л ярих хэрэгтэй.

Хэрүүл маргаанд өөр хүнийг оролцуулах хэрэггүй. Хоорондоо хэрэлдэж байгаа үед найз нөхөд эсвэл хамаатан саднаа оролцуулж болохгүй, энэ нь хамтрагчаа үл хүндэтгэж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлнэ, иймээс өөрсдийнхөө асуудлыг зөвхөн өөрсдөө л шийдвэрлэж байгаарай.
Тиймээс сайн хэрэлдэх хэрэгтэй, муу биш.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих