~Хайр сэтгэл ба хүмүүжлийн ялгаа~
Хайр сэтгэлдээ шатаж явсан олон олон залуусын хайрын галыг, элдэв асуудлаас үүдэлтэй хэрүүл маргаан хөргөж орхидог тохиолдол зөндөө бий. Энэ нандин харилцаа маань эргэн ирэх болов уу.
Хайр сэтгэлтэй, халуун дулаан харилцаатай, аз жаргал, инээд хөөрөөр дүүрэн амьдрал бидний хүсэл биш гэж үү? Тэгвэл өөрсдийн зүрх сэтгэлдээ энэ бүх асуудал дайраад ирэхэд гудайхгүй тэсэн үлдэх “хайрын дархлаа”-г хүн бүр зүрх сэтгэлдээ суулгаасай.
Хүн болгон өөр өөр орчинд өс ч хүмүүждэг. Нэг гэрт орон хамт амьдрах үед, маш олон ялгаатай гэдгээ мэдэрдэг.
Өглөө босоод ороо хураахгүй байх, өмссөн хувцсаа тайлаад хаа нэгтээ орхих, хогоо хаана ч хамаагүй хаях, хоол хийхэд нь туслахгүй зурагт үзээд суух, хөлөө угаахгүй байх, хоолоо сорж идэх, аяга тавгаа цэвэрлэхгүй орхих, онгойлгосон хаалгаа хаахгүй байх, уйлсан хүүхдээ аргадахгүй байх, цэвэрлэсэн газрыг бохирдуулж орхих гээд маш олон зөрчил үүсгэх шалтгаанууд бий.
Хүмүүс бага насандаа өөртөө олж авсан хүмүүжил хэвшлээрээ хамтын амьдралд ханддаг учир зөрчилдөөн үүсэх нь аргагүй. Тиймээс гэр бүл бүхэн өөрийн дүрмийг зохиож, нэгэн хэвшлээр санаа нэгдэх нь эхний алхам.
Мэдээж санасан болгон шууд биелэхгүй учир цаг хугацааны туршид бие биедээ тоглоом тохуугаар ч болов сануулж, бас хайран дундаа учирлан, аргадан байж л бүрдүүлэх болов уу.