~Тэнцээгүй ачаа тэмээ малын зовлон,Тэнцвэргүй амраг сэтгэл зүрхний зовлон…~
Амьдрал болон аливаа асуудалд хандах үзэл бодол гэдэг мөн л бага наснаас төлөвшдөг. Тэгэхээр энэ ялгааг хайрандаа шатаж явах үедээ мэдрэх боломж тун бага юм шиг.
Харин хамтран амьдрах мөчдөө илүү гүнзгий мэдэрдэг. Зарим эрчүүд эмэгтэй хүнийг хүүхэд төрүүлэх, хүсэл хангах, хоол хийх үүрэгтэй гэж үздэг бол, зарим бүсгүйчүүд эрчүүдийг мөнгө олох, дутагдсан бүхнийг нөхөгч гэж үзэх нь бий. Зарим нь эрдэм мэдлэг чухал гэж үзэж байхад нөгөө зарим нь мөнгө чухал гэж үзэх нь бий.
Тэгэхээр эхлээд л танилцаж бас хайрлан дурлалцах үедээ л үзэл бодлоо чөлөөтэй мэдэж ойлголцох нь тун чухал.
Хэдий төгс төгөлдөр байх нь албагүй хэдий ч мөнгөний төлөөх амьдрал, мэдлэгийн төлөөх амьдрал, нэр хүндийн төлөөх амьдрал, ашиг сонирхлын төлөөх амьдрал, амгалан тайвны төлөөх амьдрал гээд бүгд л ялгаатай.
Үзэл бодол болон өөрсдийн сонирхлын төлөө нэгдсэн амьдрал илүү бат бөх байдаг. Энэ бол тэнцвэр.
Тэнцээгүй ачаа тэмээ малын зовлон, тэнцвэргүй амраг сэтгэл зүрхний зовлон гэдэг үг бий.