Эмэгтэй хүний гадаад гоо сайхан хэмээх зүйл тухайн хүнээс шууд шалтгаалдаг. Учир нь хэрхэн арьс, хумс, үс ээ арчилж тордож, өнгө оруулж байна гэдгээс ихээхэн хамаарна.
- Сормуусны будгийг үс, нүд, царайны өнгөтэй тохируулаарай. Цайвар үстэй хүнд хар хүрэн, бор өнгийн будаг тохирно.
- Эхлээд доод сормуусыг, дараагаар дээд сормуусыг сайтар буддаг. Хатаагаад дараа нь 2-3 удаа сэргээдэг.
- Нүдээ будахдаа контур тавибал шингэн сормуус өтгөрч харагдах нь бий.
- Сормуус хоорондоо наалдвал цэвэр сойз, самны үзүүрээр самнаж наалдааг гаргаж болно.
- Дээд сормуусаа будаж байхдаа доод талынхыг эвгүй болгодог учраас нимгэн цаас хавчуулаад будвал зүгээр.
Сормуусыг хэрхэн арчлах ёстой вэ?
Орой унтахаасаа өмнө багахан наранцэцэгийн тосонд 1-2 дуслыг А витаминтай хольж сормуусандаа түрхэнэ. Ингэхдээ дээш нь үзүүр хүртэл зөөлөн сойзоор самнаж иллэг хийх хэрэгтэй. Ингэвэл сормуус тань унаж, хугарахгүй сайхан ургадаг.
Нүүрний будгийг савандаж арилгах нь хамгийн буруу. Энэ нь сормуусыг хугарч унахад хүргэдэг. Хэрвээ будаг тань нүдэнд гаж нөлөө үзүүлбэл эдгэртэл нь хэрэглэж болохгүй. Бас будгаа солих хэрэгтэй. Будгийг зориулалтын арилгагч шингэн /лосьон/ буюу сүүн шингэнээр арилгана. Туслах багаж болох үзүүрт нь хөвөн ороосон зориулалтын савхыг сүүн шингэн буюу лосьонд дүрж яг будсан шигээ эргүүлэх хөдөлгөөнөөр арилгана.