zow-dadal

Зөв “зуршил”-ыг амьдралдаа хэвшүүлье

   Бяцхан үрсийнхээ амьдрал бага залуугаас нь амьдралын зөв дадалд хэвшүүлцгээе. Зөв дадал хэмээх зүйлсэд юу багтах бол…

Ном унших: Өдөрт дор хаяж хоёр ном уншиж өг, ХАМТРАН унш. /Эцэг эхчүүдийн нийтлэг алдаа үсэг мэддэг болсон гээд ном авч өгөөд орхидог/

Сонгодог аялгуу: Ном уншихын өмнө, унтахын өмнө, хоолонд муу хүүхдийг хоол идэхийн өмнө дэлхийн болон монголын сонгодог хөгжмүүдээс хамтдаа сонсож хэвших. Энэ нь хүүхдийн анхаарлыг төвлөрүүлэх, тархины эсийг идэвхжүүлэх чухал арга.

Хөдөлгөөн: Өдөр бүр тогтмол 20-30 минут алхаж байх. 2 сарын турш 20 минутаар алхсаны дараа бие бялдар, харилцааны системийн хөгжлөөс гадна тархины хөгжил 20%-аар идэвхждэг гэсэн Цюрихын их сургуулийн хийсэн судалгаа бий. Амжихгүй бол гэр бүлээрээ гэртээ чөлөөт бүжгийн хэмнэлд бүжээрэй.

Нойр: Үдэш 21:30-22:00 цагийн хооронд унтаж хэвших. Хэвшүүлж чадвал өглөөд 8:00-9:00 сэрэхэд тохиромжтой. “Нэг цагийн дутуу нойр хоёр жил юуг шинээр таньж мэдээгүй өнгөрөөсөнтэй тэнцдэг”. Хүүхдийг орой эртхэн сайн унтуулж амрааж байх. Тархи өдөр үзэж таньсан зүйлээ эмхэлж цэгцлэх, маргаашд бэлэн болоход нойр хангалттай байх нь хамгийн чухал.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих