Хэн нэгэнд хаягдаж болно. Гэлээ гээд та гуниж гутрах хэрэггүй. Дэлхийн 7 тэрбум хүнд болдог зүйл танд ч гэсэн боллоо л гэж бод. Тэд ингээд амьдрал нь дуусаж байгаа мэтээр өөрийгөө гаргуунд нь хаяж уйлж унжин, гүйж гувших нь харин ч нөгөө нөхрийг дэвэргээх явдал юм. Үүний оронд өөрийн сэтгэл зүйгээрээ наадаж, гуниг гутарлаа холын холд орхих курс эмчилгээнд хамрагдах хэрэгтэй. Энэхүү 31 өдрийн курс эмчилгээг бүсгүйчүүдэд туршиж үзсэн бөгөөд энэ нь ч үр дүнгээ өгсөн юм. Тэгэхээр одоо таны ээлж бүсгүй минь.
- Сэтгэлээ онгойтол уйлж авахад 2 өдөр
- Өөрийгөө өрөвдөхөд 2 өдөр
- Түүнийг үзэн ядахад 5 өдөр
- Хариугаа авах төлөвлөгөө боловсруулахад 5 өдөр
- Энэ бүгд огт хэрэггүй тэнэг зүйл болохыг ойлгоход 2 өдөр
- Өөрийгөө дооглоход 2 өдөр
- Түүнийг дурсахаа болиход 5 өдөр
- Түүнийг найзаа болгохолд 5 өдөр
- Өөр хүнд дурлахад 4 өдөр
- 31 дэх өдрөө аз жаргалтай сэрнэ
Үйлдэл бүрийн арын өдөр бол зөвхөн тоо. Та үүнийг нэг нэг өдөр магадгүй нэг цаг болгосон ч болно. Гэхдээ энэ бүхэн ганцхан сараас хэтрэх ёсгүйг мартуузай.