hurimiin-beleg

Анхны хуримын гарын бэлгийг Францаар “Bomboniere”…

              Хуримын гарын бэлэг бол сүйт бүсгүй, сүйт залуугийн зүгээс хуримын ёслолд хүрэлцэн ирсэн зочдод цаг зав гарган ирж, баярт өдрийн гэрч болсны талархал болгон өгдөг бяцхан бэлэг юм.
Энэхүү уламжлал нь олон зууны турш Европын язгууртнуудын дунд үүсч хадгалагдсаар ирсэн бөгөөд яваандаа дэлхий дахинд Канад, Америк, Азийн орнуудад дэлгэрсэн байна. Анхны хуримын гарын бэлгийг францаар “Bomboniere” хэмээн нэрлэдэг бөгөөд болор, шаазан эсвэл үнэт чулуугаар чимэглэсэн гоёмсог хайрцаг дотор дүүрэн чихэр хийж өгдөг байжээ. 13-р зуунд Грекчүүд үүнийг конфетти чихэр буюу элсэн чихрээр бүрсэн наргил модны самар болгож хувиргасан байна.

Үржил шим, урт нас, эд баялаг, эрүүл мэнд, аз жаргалыг бэлгэдсэн таван ширхэг элсэн чихрээр бүрсэн наргил модны самрыг гоёмсог даавуу эсвэл чимэглэсэн жижиг харцаганд хийж ирсэн зочдод бэлэглэдэг байв.

Орчин үед энэ уламжлал баяжин дэлгэрч сүйт бүсгүйн төсөөллөөр бэлгийг олон аргаар сонгож ирсэн зочдын гарыг цайлгах болжээ. Ингээд дэлхий дахин хамгийн их түгэн дэлгэрсэн гарын бэлгийн санааг та бүгддээ танилцуулъя.

Гар аргаар хийсэн органик саван, банны давс, бөмбөлөг:

Давс бол “амьдралыг тэтгэх хүч”-г хангах, амьдралын гараа саад тотгоргүй, дардан эхлэхийн тэмдэг хэмээн ихэд хуримд бэлэгшээдэг. Тиймээс ч давсыг олон хуримын заншил ашигласнаар ирж. Харин органик гар аргаар хийсэн саван чин сэтгэл нандин мэдрэмжийг төрүүлэхийн дээр эрүүл мэндэд тустай. Та хуримынхаа гарын бэлгийг хараахан сонгож амжаагүй байгаа бол “Намуу” брэндийн хуримын бэлгийг сонирхоод үзээрэй. Баннын болон шүршүүрийн багц нь ердөө 5000 төгрөгийн үнэтэй чамин бэлэг болно. Баннын давс нь магнитай тул үрэвслийг дарж, мэдрэл болон булчингийн ачааллыг багасгаж, цусны эргэлтийг сайжруулна. Шөнийн турш бүжиглэж аз жаргалтай цаг хугацааг тань хуваалцсан зочдод алжаал тайлж амраахад сайхан бэлэг байх болно. Тод өнгийн банны бөмбөлөгтэй тул сэтгэл сэргээж арьсыг бүрэн чийгшүүлж, сульдсан арьсыг гуужуулж чангалж өгнө. Мөн шүршүүрт зориулагдсан кофе, коксын тостой биеийн гуужуулагч савангийн багц ч бий.

Жимсний чанамал эсвэл шоколадны нухаш
Хуримын хосуудын нэрийг бичсэн кап кэйк эсвэл шоколад байж болох юм. Хуримын бал шиг сайхан амтыг илэрхийлэхийн дээр уламжлалт хуримын бэлэг шүү дээ. Бяцхан хөөрхөн савлагаатай гэрийн жимсний чанамал өгөх нь ч бий. Ингээд хэрхэн боож бэлэглэж болохыг сонирхъё.

Сайхан үнэртэй лаа:
Сайхан үнэртэй лаа ч сэтгэл сэргэм шүү. Сүйт бүсгүй болон сүйт залуугийн нэр бүхий шошготой анхилам үнэртэй лаа бэлэглэж болох юм. Гараар хийсэн бол бүр супер. Удаан хугацааны турш гэрт үнэртэж таны баяр хөөр дүүрэн өдрийг сануулах нь лавтай.

Бяцхан соёлж буй ургамал:
Амьд ургамал хэзээд зөв сонголт байдаг. Гэгээн хайр дурлал өрх гэр бүл болж соёолсны баталгаа соёолсон ургамал сайхан бэлэг тэмдэг. Түүнчлэн амьд ургамал нь цахилгаан соронзон орны үйлчлэл, хорт туяаг саармагжуулж өөртөө шингээж хүчил төрөгч ялгаруулдаг шидтэй “амьтад”. Айл гэрт аз жаргал авчирдаг тасалгааны годонхой, нөмөргөнө, нил цэцэг,ногоодой гэх мэт цэцэгсийг сонгон гарын бэлгээ болгоорой.Гэр ахуйн зориулалттай бяцхан зүйлс.
Виноны онгойлгогч, цайны хандлагч гэх мэт бяцхан чамин ч удаан ашиглагдах зүйлсийг мөн адил хуримын гарын содон бэлгэ болгон сонгодог.

Цайны хандлагч, жимсний цай
Ингээд та бүгдэд өндөр зардал гаргахгүйгээр ирсэн зочдоо баярлуулах гарын бэлэгний санааг танилцууллаа. Хэрэг болно гэж найдаж байна.
Насан туршдаа ганц л хийх хайрын баяраа хайртай хүмүүс, гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө аз жаргал, баяр хөөр дүүрэн тэмдэглэн өнгөрүүлээрэй. Шинэ залуу хуримаа хийж буй бүх хосууддаа хамгийн сайхан сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих