elegnii-nuhash

Амтат жор: Элэгний нухаш хэрхэн хийх вэ?

Орц:

  • Ус- 3 аяга
  • Элэг- 500 гр
  • Сонгино- 1 ширхэг
  • Сармис- 2 хумс
  • Масло- 3/4 аяга
  • Давс- 1/2 халбага
  • Хар перец- 1/4 халбага
  • Томатны соус- 1 халбага

Хийх арга:

Элгийг угааж хэрчсэний дараа усанд хийж зөөлөн гал дээр буцалгана. Улмаар элэг жигд чанагдаж болох бөгөөд зөөлөрч эхэлнэ.

Энэ үед уснаас гаргаж сайтар шүүж хөргөөрэй.

Харин одоо элгээ автомат холигчинд хийж, хэрчсэн сонгино, сармис, томатны соус, цөцгий, давс, хар перец зэргээр амтлан хамтад нь миксэрдэнэ. Ингэснээр аманд ороод л уусах, амттай элэгний нухаш бэлэн боллоо.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
4 (1 vote)

Сэтгэгдэл бичих