soystai booronhii mah

АМТАТ ЖОР: Соустай бөөрөнхий мах хэрхэн хийх вэ?

Порц: Ойролцоогоор 25 жижиг бөмбөлөг
Бэлэн болох хугацаа: 40 минут

ОРЦ
1 ш өндөг
¼ аяга сүү
¾ аяга шоо дөрвөлжин хэрчсэн талх
200 гр гахайн мах
1 хумс саримс
1/8 ц/х хар перец
¾ ц/х давс
1 ц/х бялууны хөөлгөгч
500 гр үхрийн мах
Соусанд:
½ аяга кетчуп
½ бор элсэн чихэр
2 х/х ус
1-1/2 ц/х чихэрлэг соус амтлагч
1 х/х хэрчсэн сонгино
1 хумс саримс
1/8 ц/х хар перец
Алимны цуу
½ ц/х давс

ХИЙХ ДАРААЛАЛ
1. Саванд өндөгөө хийн задартал нь хутгах бөгөөд дээр нь сүү, талхаа нэмж хийгээд сайтар холино. Талхаа сүүндээ нялцааж уусгахын тулд сэрээгээр нухаж өгнө.

2. Гахайн махтайгаа саримс, хөөлгөгч, перец, давс зэргээ хийгээд цугт нь машиндана. Үүн дээрээ талхны зуурмагаа нэмж хийгээд сайтар холино. Үүн дээрээ үхрийн махаа хийгээд дахин машиндана.

3. Шарах шүүгээгээ урьдчилан халаах зуур шарах шүүгээнийхээ хавтанг бага зэрэг тослоно. Ингээд бэлэн болсон машиндсан махаа жижиг жижиг бөөрөнхийлнө. Ингэхдээ махаа гартаа наалдуулахгүйн тулд гараа бага зэрэг норгох хэрэгтэй.

4. Жижиглэн бөөрөнхийлсөн махнуудаа шарах шүүгээндээ хийн 20 минут жигнэнэ.

5. Мах болж байх зуур соусаа бэлтгэнэ. Хайруулын тавган дотор кетчуп, бор элсэн чихэр, алимны цуу, жижиглэн хэрчсэн сонгино, саримс, ус, давс, хар перец, чихэрлэг соус амтлагч зэргээ хийгээд 10 минут хэртэй буцалгана.

6. Гүйцэт болсон бөөрөнхий махнуудаа бэлтгэсэн соусандаа бүгдийг нь хийж бүрнэ.

7. Ингээд соусласан бөөрөнхий махнууд дээрээ жижиг сэрээнүүд хатгаж таваглаарай. Таваглаад бөөрөнхий махнууд дээрээ яншуйг жижиглэн хэрчиж дээр нь цацаж чимэг оруулаарай.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
2 (1 vote)

Сэтгэгдэл бичих