daamchid

“Уулзалт” тэмцээнд Монголын даамчид түүчээллээ

Эрхүү мужийн даамын холбоо, “Алтан хүү” клубээс хамтран зохион байгуулдаг нөхөрсөг уулзалт тэмцээн өнгөрсөн сард болсон. Байгал далайн эрэг дээрх Байкальск хотын Спортын бэлтгэлийн төвд болсон тус тэмцээнд Монгол, Буриадын болон Эрхүү мужийн хоёр баг өрсөлджээ.

Тэмцээний багийн төрөлд хоёр төрөлтийн нийлбэрээр манай даамчид боломжит 48 онооноос 35.5-ыг авсан амжилтаар аваргалж, Эрхүү мужийн I баг 27.5 оноогоор удаалав. Харин Эрхүү II болон Буриадын баг адилхан 16.5 оноотой гарч, нэмэлт түргэн тоглолтоор ялагчийг тодруулахад Буриадын даамчид ялсан байна.

~”Уулзалт” тэмцээнд Монголын даамчид түүчээллээ~

Дашрамд сонирхуулахад, манай нөөц тоглогчид болох ДМ П.Сурмаасүрэн, Г.Шинэсаран, I зэргийн тамирчин Т.Энхсүлд нар хүн дутуу Буриадын багийн бүрэлдэхүүнд орж тогложээ.

Харин хувийн төрөлд 64 буудалтын блиц тэмцээнд эрэгтэйчүүдээс Д.Никифоров (Иркутск), В.Номогоев (Усть-Орд), Д.Филатов (Иркутск), эмэгтэйчүүдээс Г.Хэрлэнмөрөн, Э.Хүслэн, Э.Энххүслэн (бүгд Монгол), 100 буудалт даамын блиц төрөлд эрэгтэйчүүдээс Р.Манлай (Монгол), М.Овсянников, Д.Никифоров (хоёул Иркутск), эмэгтэйчүүдээс Э.Хүслэн, Г.Хэрлэнмөрөн, П.Сурмаасүрэн (бүгд Монгол) нар медалийн эзэн болцгоов.

Уг уулзалт тэмцээн ирэх жил Эрхүү хотод зохиогдох бөгөөд Монголоос 2-3 баг оролцуулж, Саха-Якутын хүчирхэг багийг урих талаар тохиролцсон байна. Харин 2021 оны уулзалтыг Монголд зохион байгуулах аж.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих