Дэлхийн рок хөгжмийн ертөнцийг байлдан дагуулж буй Монголын “The Hu” хамтлагийн анхны “The Gereg” цомгийн нээлт өнөөдөр /2019.09.13/ АНУ-д болж, дэлхий даяар худалдаалж эхэллээ. Монголын “The Hu” хамтлагийн Хойд Америк дахь аялан тоглолт есдүгээр сарын 11-нээс эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар есөн хотод хийхээр товлосон тоглолтын тасалбар дууссан байна.
Хамтлагийн продюсер Б.Дашдондог “Бид ирэх есдүгээр сараас АНУ-д аялан тоглолттой. Латин америк орнуудаар одоогийн байдлаар 20 орчим тоглолт хийхээр төлөвлөсөн. Бид энэ удаагийн аялан тоглолтоор арванхоёрдугаар сар хүртэл явах байх. АНУ-д очихдоо есдүгээр сарын 13-нд анхны “Гэрэг” пянзныхаа албан ёсны нээлтийг хийнэ” хэмээн мэдээлсэн билээ.