japan-cry

Япончуудад уйлахыг уриалав

Япончуудын сэтгэлзүйн эрүүл мэнд, стрессийг бодолцон сургууль, ажил албан дээрээ биеэ барилгүй уйлахыг эрдэмтэд уриалжээ.

Баяр жаргал юм уу гуниг гутралын үед унагасан нулимс хүний сэтгэлийг ойлгож, хөнгөлж өгдөг увдистайг Ниппон Их сургуулийн профессор Жунко Умихара мэдэгдээд “Уйлна гэдэг бол байнгын стрессээс өөрийгөө аврах шилдэг арга” гэж тодорхойлжээ.

Мөн Ерөнхий Боловсролын нэгэн сургуулийн багш Хидефүми Ёшида сүүлийн таван жилийн хугацаанд уйлж сэтгэлээ онгойлгох аргыг зааж буй юм байна. “Хэрвээ та долоо хоногт нэг л удаа сайн уйлчих юм бол стресст авталгүй амьдарч чадна” гэж Ёшида хэлжээ. Түүний хэлснээр бол инээд, нойрноос илүүтэйгээр хүний сэтгэлийг онгойлгодог зүйл нь нулимс юм байна.

Уйлахын ашиг тусын тухай хичээлд суусан 17 настай оюутан Рюүхэй Цүда “Зарим юмыг тэвчиж давна гэлгүйгээр зүгээр л уйлчхаж байвал илүү амар гэдгийг би ойлголоо” хэмээн ярьжээ.

2015 оноос Японы 50 болон түүнээс дээш ажилтантай байгууллагад стрессийн төвшинг байнга тогтоож, хянаж байхыг үүрэг болгосон юм. Японд олон ажилтан стресст орж улмаар сэтгэлийн хямралд автсанаар амиа хорлох үзэгдэл олон гардаг гэнэ. Хэдийгээр жилдээ 100 гаруй хүн стрессийн улмаас амиа хорлодог гэх тоо бүртгэгдэг ч үнэндээ 1000-аас хол давдаг гэж япончууд үздэг байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих