romanticgestures

Жинхэнэ жэнтэлмэн хэзээ ч эмэгтэй хүнийг уйлуулдаггүй

Үс бол бүсгүй хүний чимэг юм, түүнийг сул тал болгон бүү ашиглаарай…, жинхэнэ эр хүн хэзээ ч эмэгтэй хүнийг уйлуулдаггүй.

Эр хүн та ингэж бодож үзсэн үү?

Хайртай бүсгүйн чинь харцных нь цог нь унтарахад
Хамтдаа алхаж явахад гарынх нь атгалт сулрахад
Өөрт чинь итгэх итгэл нь бүр мөсөн алдарахад
Өмнөх шигээ биш гунигтайхан чамруу ширтэхэд
Эр хүн та юу боддог вэ?

Ажил ажил гэж явахад чинь ажлын хүндийг хийгээд
Амьдрал амьдрал гэж явахад чинь амьдралын хатууг зөөлөлөөд
Бүхнийг амжуулж байна гэж бодож явахад чинь асуудлуудтайгаа хамт чамайг үүрээд
Буддаггүй сэтгэлээ чамд л зориулж яваа хайрт чинь жоохон халамж л хүсдэг байлгүй дээ

Орой ороход чинь таваг дүүрэн хоолгүй бол сэтгэл чинь ямар байдаг вэ?
Орондоо ороход тэвэрт чинь хэн ч байхгүй бол нойр чинь хэр хүрдэг вэ?
Өглөө гарахад хувцас чинь цэвэрхэн биш бол ажил чинь хэр бүтдэг бэ?
Өөрт чинь ханийн түшиг байхгүй бол амжилт хэр хурдан ирдэг вэ?

Ялгаа байхгүй ээ бүсгүйчүүд ч гэсэн адилхан
Халамж тавьдаг болохоор халамж нэхдэг л байх
Хамтдаа анхных шигээ ахин болзохыг хүсдэг л байх
Зовлон жаргалын алиныг ч хамтдаа туулахыг хүсдэг л байх
Зүрхний чинь хайрыг хуваахгүйгээр ганцаараа мэдрэхийг хүсдэг л байх

Оройтож орж ирэхэд чинь өөр хүнтэй болж дээ гэж
Онгироож түүнийгээ магтахгүй бол хөөрхөн байхаа больж дээ гэж
Ядраад байна гээд унтахад чинь намайг хүсэхээ больж дээ гэж
Ярьж хэсэг суухгүй бол надад хайргүй болж дээ гэж шаналдаг л байх

Хайрлуулсан шигээ хайрладаг эр хүн сайхан шүү дээ
Хайртай гэдэг үгийг ядаж л харамлахгүй хэлмээр
Өчүүхэн халамж ч багаддаггүй биений чинь тал шүү дээ
Өглөө гарахдаа ядаж үнсээд л гармаар

Хайртай бүсгүйн чинь харцных нь цог нь унтарахад
Хамтдаа алхаж явахад гарынх нь атгалт сулрахад
Өөрт чинь итгэх итгэл нь бүр мөсөн алдарахад
Өмнөх шигээ биш гунигтайхан чамруу ширтэхэд

Тиймээ нийгэмд гэр бүлийн хүчирхийллийн золиос болж байгаа олон эх, эмэгтэйчүүд байна.
Хайрлаж, аз жаргалтай байлгаж чадахгүй бол… Аз жаргалтай байх үнэт цагаас нь бүү үр.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих