Дараах хотуудад очихоос татгалзаарай, аюултай

Дараах хотуудад очихоос татгалзаарай

Дэлхий хавтгайрч аль ч газраас аль ч газар руу явах боломж хүн бүрт нээлттэй болжээ. Тэгвэл зарим хотод та үнэхээрийн очиж болохгүй шалтгаан бий. Америкийн экологийн фонд “Blacksmith Institute”-ээс очиж болохгүй хэмээн анхааруулж буй арван хотыг нэрлэж байна.

  1. Оросын Дзержинск,

1930 — 1998 онд Дзержинскт ойролцоогоор 200 мянган тонн химийн хорт хаягдал — онцгой аюултай — нейротоксиныг булшилсан байна. Хотын ундны ус газрын болон хөрсний бохирдол хэвийн хэмжээнээс 17 сая дахин их хэмээн санаанд багтамгүй тоо ч хотод ойролцоогоор 300 мянган оршин суугч амьдарч байна.

Хүн амын дундаж наслалт 45 нас.

Джержинск хот нь алдарт ГАЗ машины үйлдвэртэй Нижний Новогород (хуучнаар Горький) хотоос 41 км оршдог. Химийн олон уйлдвэруудтэй хот. Химийн уйлдвэруудийн хаягдлыг ил хаядаг учраас нутгийнхан “Цагаан нуур” гэж нэрлэсэн хиймэл хортой нуур байдаг. Тэндээс хотын агаар, уур амьсгалд хортой бодисууд ялгардаг нь гол эх сурвалж болсон байна.

  1. Замби улсын Кабве,

20 зууны эхээр Кабвед хар тугалга, кадмигийн баялаг орд байгааг судлан тогтоож олборлох ажил болон боловсруулах хүнд үйлдвэр баригдсан.

Агаарын бохирдол жирийн байх хэмжээнээс 4 дахин хордогдож хүнд элемэнтийн металийн хордлогоор нэгэнт 250 мянган хүн өвдөж цусны архаг өвчлөл булчингийн хатангиршил, бөөрний хүнд өвчлөлөөр тэргүүлж байна.

  1. Перугийн Ла-Оройа,

35 мянган оршин суугчтай энэ нутгийн нийт хүн амын 95 хувь нь цусанд хүнд металлын хордлого илэрсэн.

Америкийн хар тугалга, зэс, цайр боловсруулах хүнд үйлдвэр үйл ажиллагаагаа явуулснаас хойш хүчиллэг бороо орох нь ердийн үзэгдэл болсон .

  1. Хятадын Линьфынь.

Линьфынь – Хятадын нүүрс олборлолтын гол район.

Ил задгай гар аргаар олборлон үйлдвэрлэл явуулдаг энэ төвийн агаарын бохирдолыг хэмжих нэгжид эдүгээ ямар үзүүлэлт буйг нууцалсаар. Хүхрийн давхар исэл бусад хорт нэгдлүүд агаарыг хэд дахин хордуулсан. Хотын оршин суугчидаас. 200 мянган хүн уушигны хорт хавдраар өвчилж цусан хатгалгаа бронхит наад захын хүний оношинд бичигдэж байна.

  1. Оросын Норильск .

Норильск Оросын хүнд үйлдвэр төвлөрсөн хот юм. Зэс, хар тугалга, селен, цайр, никелийн боловсруулалт хийдэг хүнд үйлдвэрийн хортой ялгадас утаа агаарын бохирдлоос болоод энэ хотын 134 мянган хүн амьсгалын замын хүнд өвчлөлөөр нэгэнт өвдөж 2001 оноос бусад хил залгаа улс орон хотруу нэвтрэхийг хориглосон.

Норильский ашигт малтмал олзворлодог уйлдвэрууд ихтэй, агаарын зам харилцаа голлодог аж уйлдвэрийн том хот. Уйлдвэруудэд голчлон Красноярскаас шоронгийн хоригдлуудыг ажиллах хуч болгон ашигладаг.

  1. Энэтхэгийн Сукинда.

Энд дэлхийн хамгийн томд тооцогдох хромын уурхай бий. Боловсруулж ашигласан бүтээгдэхүүний эцсийн хаягдлыг гол мөрөнд шууд цутган урсгадаг учраас хүн амын 90% буюу хагас сая хүн хорт хавдраар өвчилсөн.

  1. Хятадын Тянжинь.

Тянжинь Хятадын химийн үйлдвэрийн төв. Энд хар тугалганы үйлдвэрлэл төвлөрсөн. Агаарын бохирдол хэвийн хэмжээнээс 10 дахин их ба энд тариалж буй үр тарианаас хар тугалгын хор 24 дахин их байгааг илрүүлсэн.

  1. Энэтхэгийн Вапи,

Энэ нутаг дэвсгэрт хүнд үйлдвэрийн 1000 орчим салбар үйл ажиллагаагаа явуулдаг.

Вапигийн агаар, усны бохирдол хэвийн хэмжээнээс 100 дахин их бохирдож мөнгөн ус болон хүнд металийн хордлогоос шинээр төрсөн хүүхэд генийн гажигтай төрөх бөгөөд нэгэнт 70 мянган ард иргэд үхлийн аюултай өвчнөөр өвдсөн байна.

  1. Азербайжаны Сумгайт.

Сумгаит – Химийн хүнд үйлдвэрийн төв . Нэгэнт 275 мянган хүн химийн хаягдалаар бохирлогдсон ундны ус агаар хөрсний бохирдлоос болж өвчилсөн нь тогтоогдож шинээр төрсөн хүүхэд голдуу усан тэнэг, ясны архаг хүнд өвчтэй мэндэлж удамшилд аюул нэгэнт тулгарсан байна.

  1. Цөмийн энерги дэбэрч байсан хотууд Украйны Чернобыл, Японы Хирошима, Фукушима, Нагасаки хотуудыг нэрлэсэн байна.
Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих