Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сард 51.9 мянган эх амаржиж, 51.9 мянган хүүхэд мэндэлсэн талаар Үндэсний статистикийн ерөнхий хороо мэдээлэв. Энэ нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 180-аар, амьд төрсөн хүүхэд 250-иар нэмэгдсэн байна. Харин энэ оны наймдугаар сард 6580 эх амаржиж, 6620 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 296-гаар, амьд төрсөн хүүхэд 327-гоор буурчээ.
Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл 2019 оны эхний 8 сард 681 болж, өмнөх оны мөн үеэс 11-ээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 820 болж, өмнөх оны мөн үеэс 50-иар буурсан байна. Нялхсын эндэгдэл энэ оны наймдугаар сард 82 болж, өмнөх сараас 4-өөр, тав хүртэлх насны хүүхдийн 100 болж, 12-оор тус тус нэмэгджээ.