hurelsukh

Үндэсний оношлогоо эмчилгээний төвд иргэд ЭМД-аар харьяалал харгалзахгүй үзүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нар /2020-04-23/ Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Үндэсний оношлогоо эмчилгээний төвийн үйл ажиллагаа болон “COVID-19” халдварын бэлэн байдлыг хэрхэн хангаж ажиллаж байгааг шалгаж ажиллалаа.

Шинэ төрлийн коронавирусын халдварын үеийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр ажиллаж буй эмнэлгийн нэг бол Улсын хоёрдугаар төв эмнэлэг юм. Тус эмнэлэг нь өндөржүүлсэн бэлэн байдлыг хангаж ажиллах хүрээнд тусламж үйлчилгээ үзүүлэх 280 ор гаргах нөөц бололцоотой аж. Коронавирусын халдварын энэ үед 100 орыг бэлэн байдалд байлгаж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эрүүл мэндийн салбар, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллага болон ялангуяа ард иргэдийн ухамсартай үйл ажиллагааны үр дүнд бид өнөөдөр коронавирусыг улсын хэмжээнд хяналтдаа авч чадсан. Иргэд онгоцоор, хилээр орж ирсэн хүмүүсээс л коронавирусын шинжилгээ авч байна гэж ойлгож болохгүй. Бид иргэд, олон нийтээс түүврийн журмаар шинжилгээ авч, нийгэм дэх тандалтын судалгааг тогтмол хийж байгаа юм. Ард иргэд ч өөрсдөө хувийн хамгааллаа сайн хийхийн сацуу бие биедээ шаардлага, хяналтаа маш сайн тавих хэрэгтэй” гэв.

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирал С.Энхболд “Эрүүл мэндийн харьяа байгууллагаас хамгийн анхлан урьдчилан сэргийлэх төвийг нээгээд байна. Төвийн хувьд аппарат, тоног төхөөрөмжийг цогцоор нь шийдвэрлэж чадсан. Өвчтөн бүх шинжилгээ, оношлогоог цогцоор нь бүрэн хийлгэх боломжийг бүрдүүлж өгсөн. Хамгийн гол нь эрүүл мэндийн даатгалаар харьяалал харгалзахгүйгээр үзүүлэх боломжтой дэмжих төв байгаа” хэмээн онцоллоо

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих