Эрчүүдийг юу шаналгадаг вэ?

ҮС ХАЛЗРАХ

Эрчүүд гадаад гоо үзэмжиндээ нэг их санаа тавьдаггүй ч халзан болохоос их айдаг. Халзан боллоо гээд амь нас, эрүүл мэндэд аюулгүй. Зарим эрчүүдэд харин ч зохидог .Хэдийгээр халзралтыг тойрон гарах боломжгүй ч, хойшлуулж болно. Архи тамхи, буруу хооллолт, нойргүй явах, өдөр бүр хлортой усаар толгойгоо угаах нь халзрахад хүргэдэг.  Харин ч халзрахаас айж санаагаа  зовоодог хүмүүс цагаасаа эрт халзардаг байна.

 

TОМ ГҮЗЭЭ

Энэ бол маш түгээмэл тохиолддог үзэгдэл. Ихэвчлэн 35-40 насанд “пивоны гүзээ” сууж эхэлдэг. Гэхдээ үнэхээр пивоноос болдог уу, үгүй юу? хэд хэдэн шалтгаан байдаг. Тухайлбал спиртийн төрлийн ундаа болон хоол хүнсээ хэтрүүлж хэрэглэх, амьдралын буруу хэв маяг, мэргэжлээс шалтгаалах нөлөө, элдэв өвчлөл гэх мэт.Архи дарс хэрэглэх үед найрлага дахь калориос шалтгаалан хоол идэх дуршил нэмэгдэн, архи дарс нь өөх тостой холилдсноор найрлагын үл нийцэл үүсч гүзээ томроход нөлөөлдөг байна. Дараагийн шалтгаан нь хөдөлгөөний хомсдол. Байнгын суугаа ажил, идэвхгүй амралт, хоолны дараа түр дуг хийх зэрэг нь бас нөлөөлдөг аж.Тогтмол сууж ажилласнаас гэдэсний булчин сулран хана нь тэлэгдэж өөхөн бөмбөлөг хэлбэрийг үүсгэдэг байна. Бас нэг гол шалтгаан нь насны онцлогоос шалтгаалсан гормоны өөрчлөлт юм. Нас ахих хэрээр эрчүүдийн бэлгийн гормоны ялгаралт багасаж өөх хуримтлагдах явц хурдасдаг байна.

 

ЖИЖИГ БЭЛЭГ ЭРХТЭН

Эрчүүдийн сэтгэлийг зовоодог хамгийн түгээмэл асуудал бол “Хуруухан чинээ жижиг эрхтэн”-тэй байхаас айдаг айдас. Гэтэл энэ нь эмэгтэйчүүд жижиг хөхтэй байдагтай л утга нэгэн асуудал. Хамгийн нандин эрхтнээ хэдхэн сантиметрээр ч болов томруулахын тулд мэс заслын аргаар бус ид шидтэй тосон түрхлэг эсвэл гайхамшигтай үрэл байгаад түүнийг хэрэглэхээс тун цөөхөн эр татгалзах байх.Эр хүний ухамсар бүрэлдэн бий болж эхлэх үеэс л “Бэлэг эрхтэн том байх ёстой” гэсэн нэгэн хэвийн ойлголт хөвгүүдийн дунд байдаг. Бахархап болсон бэлэг эрхтэн нь том бол эмэгтэй хүнд анхаарал халамж, сексийн таашаал, агуу хайрыг өгдөг юм шиг л бахархаж ярьцгаадаг. Гэвч энэ үнэхээр тийм гэжүү.

 

ҮНЭР

Хүнд эвгүй үнэр заавал байх албагүй. Хүний хөлс нь  ус, давс, глюкоз болон хэд хэдэн химийн нэгдлийг агуулж байдаг. Гэхдээ тэд бүгд ямарч үнэргүй. Эвгүй үнэр нь арьсан дээр тодруулбал арьсны өөхөн эд, арьсны хамгийн гадна талын үхсэн эд эс дээр, ялангуяа хүний биеийн хамгийн халуун дулаан хэсэг болох суга, хөлийн ул, цавинд хамгийн их үрждэг нянгуудаас үүсдэг байна. Дээр өгүүлсэн суга, цавь, хөл зэрэг газраа өдөр бүр угааж дотуур хувцсаа өдөр бүр сольдог эрчүүд ямар ч үнэргүй байх бөгөөд дезодорант ч хэрэглэх шаардлагагүй

 

НҮҮР

Эрчүүдийн арьс эмэгтэйчүүдийнхээс нэлээд олон талаараа өөр байдаг. Тэдний арьс 20 хувь илүү зузаан, бат бөхөөс гадна шингэн алдаж хуурайших нь бага байдаг. Мөн эрчүүдийн арьсны цусан хангамж илүү идэвхтэй байдаг .Арьсных нь онцлогоос хамаарч хөгшрөлт  5-7 жилээр хожуу эхэлдэг.Харин эрчүүд үүнийгээ бүрэн ашиглаж чаддаггүйгээс арьсны шар усны сүв өргөсөж цоохортон, нүдний эргэн тойрон үрчлээ сууж эхэлдэг. Мөн эрчүүдийн арьс хурдацтайгаар хөгшрөлт явагдах гол шалтгаан нь архи тамхины хэрэглээ, бухимдал стресс болдог байна.

 

ШҮД

Эрчүүдийн шүд эмэгтэйчүүдийнхээс эрт унадаг. Яагаад гэвэл тэд гартаа шүдний сойз цөөхөн барьдгаас шүдний бат бөх байдал алдагдах, шарлах гол шалтгаан болдог. Мөн хатуулаг ихтэй ус хэрэглэх, гэмтэл бэртлээс болж шүд шарлан хөхөрч өнгөө алдахын зэрэгцээ хэрэглэж буй хоол хүнснээс ихээхэн шалтгаалдаг байна.

 

МАЙГА ХӨЛ

Мэдээж эрчүүдэд энэ бол эмгэнэл биш. Майга хөлөндөө санаа зовдог эрчүүдийн хувьд өдөр бүр хөлөндөө иллэг хийх буюу өвдгөө нийлүүлэлгүйгээр эгц сууж сурах хэрэгтэй.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих