suriye

Хоол тэжээлийн дутагдал нь сүрьеэ өвчин үүсэх боломж нээдэг


Сүрьеэ өвчин ихсээр дамжин халддаггүй учир жирэмсэн эмэгтэй хүүхэддээ сүрьеэ халдаах аюулгүй бөгөөд эм нь урагт гаж нөлөө үзүүлдэггүй. Э

эж нь халдвартай хэлбэрийн сүрьеэтэй бол дөнгөж төрсөн нярай хүүхдийг халдвар авахаас сэргийлж (БЦЖ вакциныг хийснээс хойш 2 сарын дараа дархлаа тогтдог) ээжийг нь эмчилж халдвар ялгаруулахаа болих хүртэл ээжээс нь тусгаарлах нь зүйтэй.
Хэрэв таны хүүхэд энэ вакциныг хийлгэсэн бол зүүн гарын бугалганы дээд хэсэгт жижиг цагаан сорви үүссэн байдаг.

Сүрьеэгээр халдварлагдсан эсэхийг тусгай сорил-туберкулины сорилоор мэдэж болно. Сорилыг тарьсны дараа 72 цаг болоод үүссэн гөвдрүүг хэмжиж хариуг нь тодорхойлно. Гөвдрүүний хэмжээ 5-11 мм түүнээс дээш бол халдварлагдсан гэж үздэг. Гэхдээ халдварлагдсан болгон сүрьеэгээр өвдөхгүй. Харин гөвдрүүний хэмжээ 11 мм-ээс дээш гарвал та сүрьеэгийн оношлогооны бусад шинжилгээг хүүхэддээ хийлгээрэй. Хүүхдийн биеийн эсэргүүцэл том хүнийхийг бодвол сул байдаг учир хэрэв өвчилбөл уушгины тархмал сүрьеэ, сүрьеэгийн менингит зэрэг хүнд хэлбэрийн сүрьеэгээр өвчилдөг байна.

Сүрьеэгийн эмчилгээ
Нэгэнт сүрьеэгээр өвчилсөн нь тодорхой болж онош тогтоогдвол даруй эмчилгээгээ эхлэх хэрэгтэй. Сүрьеэ өвчнийг үүсгэдэг нян нь гадны орчинд тэсвэртэй, маш удаан үрждэг учир үүнтэй холбоотойгоор эмчилгээ нь нэлээд онцлогтой. Сүрьеэгийн эмийг ууж эхлэхэд сүрьеэ өвчнийг үүсгэсэн “идэвхтэй” нянгууд устаад “унтаа” нянгууд нь хэвээрээ үлддэг учир тэднийг устгахын тулд эмчилгээг удаан хугацаагаар үргэлжлүүлэх шаардлагатай болдог тул эмчилгээ 2 үе шаттай явагдана.

Эрчимт эмчилгээ нь 2-3 сар үргэлжлэх ба энэ шатны эмчилгээгээр идэвхтэй нянгуудыг устгадаг бол хоёр дахь шатны буюу 4-6 сар үргэлжилдэг. Эмчилгээний өөр нэг онцлог нь эмийг өдөр бүр, хяналттай уух шаардлагатай байдаг явдал юм. Нэг өдрийн тунг л уухгүй орхивол эдгэрэх хоног нэг өдрөөр хойшилно гэдгийг санаарай.
Сүрьеэтэй нэг өвчтөнийг бүрэн эмчилж эдгэрүүлэхэд дунджаар 50 мянган төгрөгийн эм хэрэглэдэг байна. Манайд сүрьеэгийн эмчилгээ үнэ төлбөргүй бөгөөд харин өвчтөн өөрийн буруугаас эмчилгээгээ орхивол цаашдын эмчилгээ нь төлбөртэй гэдгийг анхаарч үнэ төлбөргүй эмчлэгдэх боломжийг битгий алдаарай.

ХЭРЭВ ЭМЧИЙН ЗААВРЫГ ДАГАЖ ЭМЧИЛГЭЭГЭЭ БҮРЭН ХИЙЛГЭВЭЛ СҮРЬЕЭ ӨВЧИН ЭДГЭРНЭ.
Эмийг өдөр бүр хяналттай уух нь эмчилгээ үр дүнтэй болох гол арга юм. ДОТС буюу сүрьеэгийн шууд хяналттай эмчилгээний зарчим нь эмчилгээний бүх л хугацаанд хэн нэг хүн таны эмийг хянаж уулгана гэсэн үг юм. Манай оронд эмийг хяналттайгаар уулгах олон төрлийн хэлбэрийг хэрэглэдэг ба эмээ уухад тань тусалж хянах хүмүүс нь сүрьеэгийн диспансерийн эмч, сувилагч, эрүүл мэндийн сайн дурын ажилтнууд, өрхийн эмч, сумын эмч мөн түүнчлэн танай гэр бүлийн гишүүн ч байж болно.

Ажил, амралтын дэглэм баримтлах
Хэрэв та халдвартай хэлбэрийн сүрьеэгээр өвчилсөн бол хамгийн эхэнд анхаарах зүйл нь бусдад халдвараа тараахгүй байх явдал юм. Үүний тулд амны хаалт зүүх, цэрээ ил задгай хаяхгүй байж хэвшвэл энэ нь халдвар тархахыг багасгах арга болж чадна.
Сүрьеэгээр өвчилсөн үед биеийн жингээ алддаг бол хоол тэжээлийн дутагдал нь сүрьеэ өвчин үүсэх боломжийг ихэсгэдэг. Аминдэм ихээр агуулсан, илчлэг ихтэй хоол идэх нь зүйтэй.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих