autobus-shatjee

Ховд аймагт 35 зорчигчтой автобус шатжээ!

Ховд аймгийн Булган сумын Алаг толгой багийн Гүн зуух гэдэг газар 35 зорчигчтой автобус өчигдөр /2019.10.14/ шатжээ. Тодруулбал, 19.30 цагийн үед Ярант олон улсын боомтоос тус аймгийн Булган сумын чиглэлд явж байсан “Байшинт Ямаан-Ус” ХХК-ийн жолооч Б-ын жолоодож явсан 35 зорчигчтой том оврын автобус шатсан байна. Гал гарсан даруйд зорчигчдыг шуурхай буулгасан тул хүний амь эрсдээгүй, түлэгдэж бэртэлгүй автобуснаас бууж амжжээ.

Дуудлагын дагуу Ховд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 35 зорчигчийг том оврын автобусаар Булган суманд хүргэсэн байна. Галын шалтгаан нөхцөлийг тодруулахаар холбогдох албаныхан ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар галын шалтгаан нь техникийн бүрэн бус байдлаас болсон байж болзошгүй аж.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих