Sanhuugiin-zohitsuulah-horoo-2020

СЗХ: Иргэд, олон нийтийн анхааралд!

Цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ нь банк бус санхүүгийн байгууллагад Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлдэг үйлчилгээ юм. Гэвч Хорооны зөвшөөрөлгүйгээр уг үйлчилгээг эрхэлсэн тохиолдлууд гарсаар байгаа тул холбогдох хууль хяналтын байгууллагуудаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж, зохих хууль тогтоомжийн дагуу арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Иймд, та бүхэн санхүүгийн аливаа үйлчилгээг сонгохдоо төрийн эрх бүхий байгууллагаас олгосон зохих тусгай зөвшөөрөлтэй эсэхийг нягтлах нь чухал бөгөөд тусгай зөвшөөрөлгүйгээр цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлж буй нь илэрсэн тохиолдолд Хороонд мэдэгдэж өөрийгөө болон бусдыг санхүүгийн залилан, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлээрэй.

Тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээг эрхэлсэн тохиолдолд тухайн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр бүлгийн 11.6-д заасны дагуу шийтгэлийн арга хэмжээг авч хэрэгжүүлдэг.

2020 оны эхний хагас жилийн байдлаар Хорооноос тусгай зөвшөөрөл авсан цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээг дараах банк бус санхүүгийн байгууллагууд эрхэлж байна. Үүнд:

“Ард Кредит ББСБ” ХК
“Бизнес-Инвест девелопмент ББСБ” ХХК
“Гүмүда финанс ББСБ” ХХК
“Гялс кредит ББСБ” ХХК
“Дижитал маркет ББСБ” ХХК
“Жи Эс Би капитал ББСБ” ХХК
“И Эс Эй финанс ББСБ” ХХК
“Инвескор хэтэвч ББСБ” ХК
“Инвестос ББСБ” ХХК
“Ирээдүй инвест ББСБ” ХХК
“Их монгол кредит ББСБ” ХХК
“Лэндмн ББСБ” ХК
“Мобифинанс ББСБ” ХК
“Мониполо ББСБ” ХХК
“Нарансансар ББСБ” ХХК
“Нэт капитал финанс корпораци ББСБ” ХХК
“Оорцогийн Хөндий ББСБ” ХХК
“Паблик кредит ББСБ” ХХК
“Прайм файнаншиал холдингс ББСБ” ХХК
“Сайн финанс энд трансфер ББСБ” ХХК
“Сам Нор ББСБ” ХХК
“Соломон инвестментс ББСБ” ХХК
“Сонгомол финанс ББСБ” ХХК
“Сэнд эм эн ББСБ” ХХК
“Ти финанс ББСБ” ХХК
“Түгмэл ББСБ” ХХК
“Файнэншилтрипл групп ББСБ” ХХК
“Хатан сүлд ББСБ” ХХК
“Хийморьт найман шарга ББСБ” ХХК
“Централ капитал ББСБ” ХХК
“Шинэ төгрөг ББСБ” ХХК
“Эксклюзив чэнж ББСБ” ХХК
“Эм Пи Эс Си ББСБ” ХХК

Иргэн та Хорооны зөвшөөрөлгүй цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээг эрхэлсэн талаарх мэдээллийг доорх хаягаар эсвэл албан бичгээр мэдэгдэх боломжтой.

Утас: 70137047
И-майл хаяг: [email protected]
Хаяг: Засгийн газрын IV байр, Бага тойруу 3,
Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот,
Монгол Улс. 15160

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих