meningit-owchin

САЙН МЭДЭЭ: Менингококктын эсрэг вакцинд 1000 гаруй хүн хамрагджээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сайн дурын дархлаажуулалтын төвд ажлын өдрүүдийн 08.30-14.30 цагт вакцин хийж байгаа бөгөөд одоогийн байдлаар амьсгалын замын цочмог халдварт өвчин болох Менингококктын эсрэг вакцинд 1000 гаруй хүн хамрагджээ.

Энэхүү төв нь иргэдэд дөрвөн улирлын турш вакцинаар үйлчлэх юм байна. Тиймээс иргэд та бүхнийг ялангуяа бага насны хүүхдүүдээ вакцинд хамрагдахыг уриалжээ. Вакцин 13500 төгрөгийн үнэтэй хийгдэж байна.

Мөн хоолой зайлах уусмалыг бэлтгэж ууснаар өвчнөөс гэрийн аргаар урьдчилан сэргийлж болохыг анхаарууллаа.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих