2

Охидтой харилцаж эхлэх тийм ч хэцүү биш

Эсрэг хүйснийхээ  хүнтэй харилцахад дандаа амар байдаггүй. Хүүхдүүд бага наснаасаа бие биедээ хүндэтгэлтэй,  зөв боловсон харилцах ур чадварт суралцсанаар насанд хүрсэн хойноо ч тэр дадал зуршлаа алддаггүй.

Хүүхдүүд хоорондоо зөв харилцаж сурснаар үе тэнгийн хүчирхийллээс ангид байх боломжтой юм. Тэгвэл хөвгүүд охидтой хэрхэн харилцах талаар Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн  боловсролыг  дэмжих төвийн сэтгэл зүйч  Н.Ариун-Эрдэнийн зөвлөгөөг хүргэж байна.

  1. Охидын сайн сонсогч болох хэрэгтэй

Тантай ярьж байгаа хүн тань руу огт харахгүй байх үед та юу мэдэрдэг вэ? Мэдээж намайг огт хүндлэхгүй байна гэсэн мэдрэмж төрдөг. Тиймээс охидын хүндлэлийг хүлээхийн тулд тэднийг илүү ойлгохыг хичээж сайн сонсоорой.

2.Охидтой харилцахдаа аль болох эерэг биеийн хэлэмж илэрхийлэхийг хичээгээрэй

Үл тоомсорлосон, сөрөг дохио зангааны хэл ашиглах нь харилцаж буй хүндээ ямар сэтгэгдэл төрүүлэх вэ? гэдгийг Ч.Дарвин 1872 онд хэвлүүлсэн “Хүн, амьтны сэтгэл хөдлөлийн илэрхийлэл” хэмээх бүтээлдээ анх дурдаж байжээ. Өнөөгийн судлаачид 90 орчим хувь нь хэн нэгэнтэй үр дүнтэй харилцахад чиний биеийн хэлэмж болон дохио зангаа ихээхэн үүрэгтэй. Тиймээс охидтой харилцахдаа аль болох эерэг биеийн хэлэмж илэрхийлэхийг хичээгээрэй.

  1. Хандлагаа эерэг болгоорой

Аливааг бодитойгоор  ойлгохоосоо өмнө ямар нэгэн таамаглал дэвшүүлэх нь харилцааг амжилтгүй болгоход нөлөөлдөг.  Хөвгүүн та ямар нэгэн харилцаанд алдаа гарсан бол охид буруутай гэж бодож байсан бол энэ хандлагаа эргэн нэг харж, цаашид ийм үйлдэл гаргахгүй байхыг хичээгээрэй. Охидыг бусдын үгээр бус өөрийн харилцаагаар дүгнэж, хандлагаа эерэг болгоорой.

  1. Сэтгэл хөдлөл болон ярьж байгаа зүйлээ хянаарай

Охид хэчнээн эмзэг гээч. Хөвгүүн чиний нэг л буруу ойлгож хэлсэн үгнээс болж, насан туршдаа нэр хүндэд нь сэв суудаг. Чи хичнээн ууртай байсан ч хийж байгаа үйлдэлдээ, хэлж байгаа зүйлдээ түүний талаарх бодлоо хэлэхээс болгоомжлоорой.

  1. Охидод сайхан үг хэлээрэй

Охид бол цэцэг. Хөвгүүн чамд охидын юу нь буруу юу нь зөв гэдгийг тайлбарлах боломж хэзээд олдоно. Эхлээд зүгээр л магтаж, сайхан үг хэлж байгаарай. Мөн тэднийг өөр өөрийн гэсэн онцлогтой бие хүн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаагаар нь хүлээн авахыг хичээгээрэй.

  1. Охидын юу мэдэрч байгаагаа илэрхийлэхэд нь туслах, хэзээд тусалж чадна гэдгээ илэрхийлээрэй

Хүн бүр алдаа хийдэг. Харин түүний ярьсан зүйлийг нь сонсон, бас нууцлаарай. Бас хэзээд итгэл хүлээх хүн байж чадна гэдгээ харуулаарай. Хөвгүүд охидод ингэж л өөрийн эр хүний мөн чанараа таниулан, итгэл хүндэтгэлийг нь хүлээх гэж хичээдэг биш гэж үү. Охидын мөрөөдөл хан хүүгээр өөрийгөө авруулах, тэгээд халамжлуулах…

Хөвгүүд бол баатар. Ямагт магтуулахыг хүсдэг. Өөрөө жаргалтай байж, хүссэн магтаалаа сонсохын тулд охидыг хүндэлж, хайрлаарай.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих