Gerek-er

Онгоцны ослоос аавыгаа аварсан “ОХИНЫ ДУУДЛАГА”

Этиопын Аддис Абеба хотын нисэх онгоцны буудлаас 2019 оны гуравдугаар сарын 10-нд хөөрсөн “Boeing 737” онгоц хэдхэн минутын дараа осолдсон билээ. Тэр ослоос болсон ослын улмаас 35 орны 149 иргэн болон нисэх багийн найман гишүүн бүгд амиа алдсан. Зорчигчдын дунд НҮБ-ын 19 ажилтан байсан гэдэг.

НҮБ-ын ажилтан Антонис Мавропоулос онгоцонд суух ёстой 20 дахь ажилтан байлаа. Тэрээр ажилчидтайгаа хамт онгоцонд суухын өмнө охинтойгоо утсаар ярих гэж түр салсан байна. Тэрээр охинтойгоо утсаар ярьж байхдаа цагаа анзааралгүй байснаас болж онгоцноосоо 2 минут хоцорсон юм. Тэрээр охиндоо “аав нь удахгүй очноо” гэж хэлж байсан гэдэг.

Тэр дайрч орохыг оролдсон ч нисэх буудлын цагдаагийн албаныхан зогсоосон байна.

Онгоц осолдсоны дараа түүнийг санаатайгаар үлдсэн эсэхийг одоо хүртэл шалгаж байгаа юм. Тэрээр цагдаад өгсөн мэдүүлэгтээ “Охин дээрээ заавал очно гэсэн амлалтыг бурхан биелүүлэхийг хүссэндээ онгоцонд намайг суулгаагүй байх” хэмээжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих