airport-married

Онгоцны буудалд танилцсан хос тэндээ хуримаа хийжээ

Хуримын ордонд гэрлэх ёслолоо хийж байж хос хоёр эхнэр нөхөр хэмээх нэрийг олж авдаг гэдэг ойлголт хэдийнээ арилжээ.  Тухайлбал АНУ-ын иргэн Мишель Белло, Рон Петерсон хэмээх Хопкинсын нэрэмжит Кливлендын олон улсын нисэх онгоцны буудалд хуримаа хийсэн байна.

Хосууд анх 12 жилийн өмнө тус нисэх онгоцны буудлын тээшний хэсэгт танилцаж байжээ. Тухайн үед Лос Анжелес хотоос ирсэн нэгэн үйлчлүүлэгчийг угтан авахыг Беллод дарга нь үүрэг болгож байжээ. Тэрхүү үйлчлүүлэгч нь Рон Петерсон байсан аж.

Кливлендын нисэх онгоцны буудал хосуудын хувьд анх танилцаж байсан газар нь төдийгүй бие биенээ байнга угтан авдаг газар нь болсон байна. Нисэх онгоцны буудалд хуримаа хийх санааг сүйт залуу гаргажээ. Хуримын ёслолд 120 хүн хүрэлцэн ирсэн бөгөөд Кливлендын олон улсын нисэх онгоцны буудалд ийм зүйл болсон анхны тохиолдол болжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих