Sodnompiljee

Нийслэл хотын хүндэт иргэн тодорлоо

Пауэрлифтингийн дэлхийн аварга, Улсын таван удаагийн аварга, Гавьяат тамирчин Э.Сондомпилжээг “Нийслэл хотын хүндэт иргэн”-д өргөмжилж, тэмдэг гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр /2019-12-17/ боллоо.

Энэхүү шагналыг олон түмэнд хүндлэгдэж, нийслэлийн иргэдийн талархлыг хүлээсэн хүнд гардуулдаг жишигтэй. Дэлхийн аварга Э.Содномпилжээгийн тухайд Монгол Улсынхаа нэрийг олон улсад гаргаж, пара паэурлифтингийн дэлхийн рекордыг шинэчилсэн гээд олон амжилт гаргасан.

~МУГТ Э.Содномпилжээ “Нийслэл хотын хүндэт иргэн” боллоо~

Тиймээс нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид тогтоол гаргаж, Э.Содномпилжээг нийслэл хотын хүндэт иргэнд өргөмжилж байгаа ажээ.

“Нийслэл хотын хүндэт иргэн” тэмдгээр 2014 оныг хүртэлх хугацаанд нийтдээ 18 хүнийг шагнасан байдаг. Гавьяат тамирчин Э.Содномдпилжээ нь уг тэмдгээр шагнуулсан 19 дэх иргэн болж байна.

Э.Содномпилжээ “Гаргасан амжилтыг минь өндрөөр үнэлж өндөр дээд, нэр хүндтэй шагналаар шагнасанд талархаж байна. “Нийслэл хотын хүндэт иргэн” гэх нэр хүндтэй шагналынхаа нэрийг өндөрт өргөж, хотынхоо үлгэр жишээ иргэн нь байх болно” гэсэн юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих