2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 69,627,628 төгрөгийн үнийн дүн бүхий 299,909 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс “Улсын их дэлгүүр” ХК (UID +13.91%) болон “Айтүүлс” ХК (ITLS +6.82%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Монгол Базальт” ХК ((MBW -1.78%) болон “Монос хүнс” ХК (MFC -1.54%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байна.
“TOP 20” индекс 0.01 хувиар буурч 18818.01 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,536,612,396,579.54 төгрөг боллоо.