tarian-talbai-dron-01

Газар тариаланд ДРОН ашиглах нь олон ЭЕРЭГ талтай байна

Гана улсад газар тариалангийн салбарт сүүлийн үеийн техник технологийг ашиглахад ихээхэн анхаарал хандуулж байна. Тус улсын тариаланчид нисдэг дронын тусламжтайгаар тариан талбай болон ургацын гэмтлийн талаарх нарийн мэдээллийг авч чаддаг болжээ.

Гана улсад Акуахмейр гэх компани тариаланчдад дронын үйлчилгээ санал болгож эхэлжээ. Тус компанийн дронууд тариан талбайн гэмтэл болон ургац боловсорч буй явц байдлын талаарх нарийвчилсан мэдээллийг олж авахад ихээхэн туслаж байгаа юм. Ийнхүү дронын үйлчилгээ нэвтэрснээр тариаланчид зөвхөн шаардлагатай хэсэгт л шавжны хор цацах боломж бүрджээ.

Үүнээс өмнө талбайн аль хэсэгт ургац хортонд шавжанд их идэгдэж, гэмтээд байгааг нарийн тодорхойлох боломжгүй байсан учраас химийн бодис болон шавжны хорыг их хэрэглэдэг байжээ. Гана улсад тариалагдсан хүнсний ногоо болон жимсийг Европын орнууд худалдан авах сонирхол бага байдаг байна. Энэ нь тус улсын хүнсний ногоо, жимсийг тариалах үед шавьжнын хор бусад химийн бордоо их ашиглагддагтай холбоотой гэж үздэг.

Тэгвэл дрон ашигласнаар хортон шавжны эсрэг бодисын хэрэглээ зарим тохиолдолд тавин хувиар буурчээ. Акуахмейр компанийн дронууд ургамлын навчны өнгө, хөрсний чанар зэргийг багтаасан ургац боловсролтын талаарх нарийн мэдээллийг гаргадаг байна.

Тус компани 8000 тариаланчтай хамтран ажиллаж байгаагаас гадна дрон ашиглалтын хөлс 5-10 америк доллар байдаг. Тариаланчид жилд 6 ч удаа дрон түрээсэлж, тариалангийн талбай болон ургацынхаа эрүүл ахуйн талаарх мэдээллийг цуглуулдаг юм. Тус компани нэг дроныг бүтээхэд 5000-15000 америк долларыг зарцуулдаг. 2018 онд хоёрхон дрон түрээслүүлдэг байсан бол одоо арав болон нэмэгджээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих