Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж агсан “Хүн төрөлхтөнд хүргэх үг” шүлгээрээ анхны “Болор цом” наадмын тэргүүн шагнал авсан түүхтэй. Оны шилдэг шүлгийг шалгаруулдаг уламжлалт энэхүү наадам 36 дахь жилдээ золгож байна.
2019 онд Монголын зохиолчдын эвлэлийн 90 жилийн ойг тохиолдуулан “Болор цом 36” наадмыг Говьсүмбэрт аймагт зохион байгуулахаар болсон юм. Наадмын эхний шалгаруулалтаас 27 найрагчийн нэрийг тодруулсан бөгөөд дараах найрагчид багтжээ.
Үүнд: Х.Алгаа, М.Амархүү, Н.Батжаргал, П.Батнайрамдал, Б.Баттулга, Т.Баянсан, Би.Баярсайхан, Д.Ган-Очир, Д.Гансүрэн, Э.Гантулга, Б.Ганхүрэл, Х.Дугарсүрэн, Н.Дэвээжаргал, Б.Жамбалдорж, А.Лхагва, Г.Лхагвадорж, Н.Мөнхбаяр, С.Начин, Д.Одгэрэл, На.Пүрэв, А.Сүглэгмаа, Ч.Ууганбаяр, М.Уянсүх, О.Цэнд-Аюуш, Б.Чулуунцэцэг, О.Элбэгтөгс, Д.Энхболдбаатар нарын найрагчид шүлгээ уншихаар болсон байна.
Уншигч, үзэгч, найрагчдыг холбодог “Болор цом” наадамд Ардын зохиолч Б.Лхагвасүрэн, Д.Цоодол нар тус бүр гурван удаа түрүүлсэн бол Ц.Чимэддорж, Ц.Хулан нар тус бүр хоёр удаа тэргүүн байрыг хүртэж байжээ.
“Болор цом 35” наадам өнгөрсөн онд Говь-Алтай аймагт болоход Ховд аймгийн Дуут сумын харьяат, яруу найрагч М.Отгонбаяр “Ижий дээ нас гуйж бичсэн шүлгээрээ” тэргүүн байрыг эзэлж байсан юм.