Анх DJ хөгжмийн урсгалаар олонд танигдсан Амай буюу Ж.Золбаяр өдгөө дэлхийг тойрон аялсан бадарчин хэмээн нэрлэгдэх болсон. Дэлхийн 76 орныг тойрон аялсан тэрээр үндэстэн бүхний хоолыг амталж явснаас эцсийн дүнд монгол хоол хамгийн амттай гэдгийг мэдэрчээ.
Амтлагч ихтэй, элдэв төрлийн далайн хоолноос бүр залхсан гэнэ. Одоо бол энгийн, ямар ч амтлагчгүй гурилтай шөл, мөн хуушуураас дээдийн дээд таашаалыг авдаг болсон гэлээ. Хүн юм үзэж, нүд тайлаад ирэхээр эх орноо илүү санагалзаж, түүний үнэ цэнийг илүү мэдэрдэг хэмээн ярих Амай олон орноор аялсны эцэст жинхэнэ монгол хоолныхоо үнэ цэнийг ийн мэдэрсэн эрхэи юм.