Хэт их ажиллаж, ард түмэн нь стрессэнд орсноороо алдартай Япон улс. Стресстэй хүний хөдөлмөрийн бүтээмж буурах нь ойлгомжтой. Японы нийслэл Токио хотын нэгэн компани энэ асуудлыг шийдэх шинэ арга нэвтрүүлжээ.
“Ferray Corporation” компанийн оффис ганцхан зүйлээрээ бусад компаниас ялгаатай. Тус компанийн өрөө, тасалгаа дүүрэн мууртай. Компанийн удирдлагаас муур хүний стрессийг тайлж, тайвшруулдаг гэдгийг мэдэж байлаа. Гэвч байр үнэтэй Токиод гэртээ амьтан тэжээхийг хориглосон газар цөөнгүй бий.
Ингээд компанийн захирал ажилчиддаа орон гэр, эзэнгүй муур авчирвал мөнгө төлөх санал тавьжээ. Муур оффист амьдарч, ажилтнуудын стрессийг тайлна. Ингээд нэг мууранд 5000 иэнийн нэмэлт цалин олгож эхлэв.
Ажлын бүтээмж тэр дороо дээшилсэн байна. Учир нь ядарч цуцсан ажилчид муураа тэврэн, эрхлүүлснээр ядаргаа нь тайлагдаж, эрч хүчтэй болж байв. Компанийн доторхи уур амьсгал гэгээлэг сайхан болж, стресстэй хүн бараг байхгүй болжээ. Хүн болгоны нүүрэнд инээмсэглэл тодрон, ажилдаа ирэхээр яарна.
Ажилчид баяр баясгалантай болсон бол муурнууд орох орон, хоол ундтай болсон төдийгүй хамгийн гол нь тэд нийгэмд өөрийн гэсэн үүрэгтэй болжээ.