aaw-ba-huuhed

Аавтайгаа үргэлж тоглодог бол, айдас багатай байдаг…

Аав ээж хүүхдүүдтэйгээ цагийг хамт өнгөрүүлэх нь хүүхдийн хүмүүжил төлөвшилт, бодол санаанд нөлөөлж, бусдыг хайрлан хүндэлж, бусдад цаг гаргаж сурдаг. Өдөр бүр 30 минутыг л хүүхэдтэйгээ хамт өнгөрүүлж заншвал хүүхдийн тань ирээдүй хамгийн гэгээлэг байх болно.

Аав ээж хүүхэдтэйгээ цагийг хамт өнгөрүүлэх нь өөртөө төдийгүй хүүхдэд хамгийн сайхан дурсамжийг үлдээхээс гадна насан туршийн хайр, инээд бэлэглэх болно.

Аавтайгаа юу хийж болох вэ…

Хүсэл биелүүлэх тагтай хайрцаг. Хүүхдэд гэр бүлийн хэн нэгэнтэйгээ хамтдаа хийхийг хүссэн зүйл байдаг. Хүн бүр хэнтэй юу хийх талаараа өөрийн хүсэл, санаа бодлоо бичээд хайрцагтаа хийнэ. Тэр хайрцагт бусдыгаа шийтгэх хөгжилтэй даалгавар ч оруулж болох юм. Энэ хайрцгаа тухайн жилийн сүүл хавьцаа нээн, хүн бүр өөрт ногдсон үүргээ биелүүлнэ. Хөгжилтэй биш гэж үү.

Гэр бүлийн хөгжилтэй зургийг “давтамжтай” авах санааг хэрэгжүүлээрэй. Энэ үе хамгийн сайхан дурсамж болно. Зураг хүний амьдралын дурсамжийн гэрч болдог тул ба сүүлийн үед зургуудаа угаалгаж, зургийн цомогтоо хийх нь багассан. Тиймээс зурагнуудаараа дурсамж ярингаа альбом хийгээрэй. Үүнд хүүхдийн бага насны зурагнууд байж болно.

Бага насны хүүхдүүд гэрийн ханандаа болон хаа хамаагүй газар замбараагүй зураг зурдаг. Тиймээс зураг зурах том хэмжээтэй зориулалтын хуулга нааж өгөөрэй. Том цаасан дээр зурах нь хүүхдийн сэтгэхүйд сайн нөлөөтэй. Ингээд хүүхэд гэртээ ханан дээрээ дуртайгаа зурна. Энэ танай гэрийн уран зургийн үзэсгэлэн. Аав ээж оройдоо хүүхдийнхээ үзэсгэлэнг үзэж сонирхоод сэтгэгдэлээ хуваалцана.

Аав хүүхэдтэйгээ цагийг хамт өнгөрүүлэх, тоглох нь сэтгэл зүйн хувьд тайван байдаг бөгөөд айх айдас багатай байдаг. Ялангуяа аавууд хүүхдийнхээ сэтгэл зүйд нөлөөлөхүйц зүйлийг хамтдаа хийгээрэй. Музей үзэх, цана чаргаар гулгах, кино үзэх зэрэг ээжээс тусдаа цагийг өнгөрүүлэх нь хүүхдийн хувьд юутай ч зүйрлэшгүй хөрөнгө оруулалт болно. Цагийг зөв зүйлд зарцуулж сурсан хүүхэд ирээдүйд өөрийгөө хөгжүүлэх зүйлд цагаа зарцуулдаг.

Мөн аав ээжүүд тоглонгоо хүүхдэд олон талын мэдлэг эзэмшүүлж болно. Тоглоом хүүхдийн сэтгэл зүй болон хөгжилд маш чухал нөлөөтэй. Аав ээжүүд хүүхдийн онцлог, сэтгэхүйгээс давсан тоглоом авч өгдөг. Гэтэл дэлгүүрээс тоглоом авч өгөхөөс илүүтэй хамтдаа ямар нэг тоглоомыг хийж, түүгээрээ тоглох нь илүү үр нөлөөтэй.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих