ger

Эерэг энергиэр инээмсэглэн угтах ГЭР

Гэртээ амар тайван байя гэхээр болж өгөхгүй байна уу? Тэгвэл фэнг шүй тангийг дараах дөрвөн зүйлийг гэр орондоо байхдаа хийхийг зөвлөж байна. Эдгээрийг хийснээр гэр бүлийн аз жаргал үргэлж бат орших болно.

  1. Эмх замбараагүй байдал, овоорсон хог стресстэх шалтгаан болно. Фенг шүйн баримталдаг дүрэм бол цэвэр цэмцгэр байх явдал юм. Энерги орон зайн тусламжтай урсаж, хөвж байдаг. Харин овоорсон хог тэр энергийн урсгалд саад хийж, сөрөг энерги болгож хувиргадаг байна. Харин овоорсон хоггүй байх нь эерэг энергийг дуудна. Иймд өдөр бүр 10-15 минутыг гэрийнхээ энд тэнд овоорсон хог новшийг цэвэрлэхэд зарцуулж байгаарай.
  2. Агаар цэвэрхэн байх ёстойгоос гадна сайхан үнэртэй байна. Цэцэг, ургамал агаарыг цэвэршүүлж, өөртөө хортой бодис болон цахилгааны бохирдлыг шингээж авдаг. Жижиг хэмжээтэй биш, том хэмжээтэй цэцэг, ургамлыг аль болох гэртээ тарьж ургуулаарай. “Арека” мод нөхөрсөг байдлыг бий болгох ба 2 метр хүртэл ургадаг, агаар цэвэршүүлэгч ургамал юм. “НАСА” хүртэл үүнийг хүлээн зөвшөөрсөн тул олон газрууд энэ модыг гадна талбайдаа ургуулдаг. Гэртээ эхнэртэйгээ хэрэлдэх эсвэл утсаар хэн нэгэнтэй маргалдах, хүүхдээ чанга дуугаар загнах зэрэг нь гэрт асар их сөрөг энергийг цуглуулдаг гэдгийг санаарай. Мөн гэрийнхээ ханын цаасны өнгийг хэт бараан байхаар сонгох хэрэггүй. Сөрөг энерги хар бараан эд зүйлд шингэхдээ амархан байдаг.
  3. Хагарч, хугарсан болон эвдэрсэн эд зүйлс гэртээ байлгах хэрэггүй. Нүх үүссэн сав. Цоорхой хувцас бол гэрт сөрөг энерги цуглуулж болох хамгийн тод жишээ юм. Эдгээр зүйлсийг гэртээ байлгасаар байвал танд үргэлж азгүйтэл болон тантай холбоотой эд зүйлс эвдэрч, сүйдсээр байхыг илтгэнэ. Иймд болж өгвөл эвдэрсэн эд зүйлсийг тэр дор нь янзалж, болохгүй бол хаях хэрэгтэй. Ингэж чадвал танай гэр эерэг энергиэр дүүрэх болно.
  4. Боломжийн үүд хаалгыг хаахаа болих хэрэгтэй. Фенг шүйн ухаанд үргэлж боломжийн өмнө үүд хаалга нээлттэй байх ёстой гэж үздэг. Гэрийн хаалга цэвэрхэн байх ёстой. Мөн гутал арчих хэсэг болон гутлын тавиур ч мөн ялгаагүй цэвэрхэн байх нь чухал. Ямар ч айлд ороход үүдний хэсэг эхэлж угтдаг учир энэ хэсгийг хамгийн тохилог, нүдэнд үзэмжтэйгээр чимэглээрэй уран зураг тавих, гоёмсог тавилга байрлуулах болон зочдыг орж ирэхэд танай гэр инээмсэглэн угтаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх өөр юу ч тавьсан болно.
Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих