Хоолыг амталж байж л ямар амттай хоол гэдгийг нь мэдрэх боломжтой болохоос хоолны жорыг цээжлэсэн төдийхнөөр хоолны амтыг мэдрэх боломжгүй.
Тиймээс эрхэм та гайхалтай номлол сургаалыг өөрөө бясалгаж хэрэгжүүлж байж л яг юуг хэлснийг нь мэдрэх боломжтой болохоос цээжлэн тогтоосон төдийхнөөр ямар үр дүнтэйг нь мэдрэх боломжгүй юм.
Тогоо шанагандаа ч хүрч үзээгүй байж бүх хоолны жорыг цээжлэх, өөрөө хэрэгжүүлж ч үзээгүй байж бүхнийг тоть шиг давтаж, түүнийгээ гайхуулж, түүгээрээ мэдэмхийрэх нь үнэхээр учир дутагдалтай.
Онол дадлага хоёр хосолж байж л зөв зам мөр болно. Зөв зүйтэй сургаалыг хэрэгжүүлээд үз. Энэ үед танд асуулт төрнө. Энэ асуулт л хамгийн шимтэй ном байх болно. Эндээс л таны дотор өөрчлөлт эхэлж, сургаалын амтыг таашааж эхэлнэ.
Сургаалын амтыг мэдэрцгээе, мэдэрсэн амтаа хуваалцъя.