Монголын эстрад, жазз урлагийн ууган уран бүтээлчдийн нэгдэл болох Улсын филармонийн “Баян Монгол” чуулга үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Тэмдэглэлт өдөрт зориулсан “Симфони жазз” тоглолт энэ сарын 18-нд Улсын филармонид болох нь ээ.
Тус чуулгын тайзнаас Монголын урлагийн сор болсон гавьяат жүжигчин Ч.Насантогтох, Б.Сарантуяа, Т.Ариунаа, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Ганбат, Б.Нямдорж зэрэг олон авьяастан төрөн гарсан байна. Өдгөө “Баян Монгол” чуулгын тав дахь үеийн уран бүээлчид Монголын жазз хөгжмийн хөгжилд хувь нэмрээ оруулж яваа аж.