1963 онд Randy Gardner нь 17 настай байхдаа Bruce McAllister болон Joe Marciana тусламжтайгаар шинжлэх ухааны тэмцээнд ялахаар шийдэн дэлхийн хамгийн удаан хугацаанд унталгүйгээр байж чадсан хүн болсон. Тэр 264 цаг буюу 11 хоног сэрүүн байсан ажээ.
2 дахь өдрөөс түүний нүд төвлөрөн харж чадахаа больсон бол 3 дахь өдрөөс ааш зан нь тогтворгүй, хурц үнэрт мэдрэмтгий болсон байв. Туршилтын төгсгөлт түүнд хий зүйлс харагдаж, юманд төвлөрөх чадвараа алдсан байдаг. Хоёр найз нь Randy-г сэрүүн байлгахын тулд сагсан бөмбөг зэрэг идэвхтэй биеийн хөдөлгөөн хийлгэж тусладаг байлаа. Эцэст нь Gardner-т ямар нэгэн сэтгэлзүйн болон биенд хохирол учраагүй. Гэхдээ бусад хүмүүсд унтахгүй байх нь дааврын тэнцвэргүй байдал, өвчлөл, бүр цаашлаад үхэлд ч хүрэх боломжтой.
Насанд хүрсэн хүн өдөрт 7-8 цаг унтах хэрэгтэй. Эргэн тойронд харанхуй болоход, мөн бидний бие тархинд ядарсан гэх дохиог өгөхөд бид нойрмог болдог.
Хэрвээ бид хангалттай нойр авч чадахгүй бол зан төлөв, суралцах, санах, хариу үйлдэл үзүүлэх зэрэгт нөлөөлж эхлэнэ. Нойргүйдэл нь цусны даралтыг ихэсгэж, үрэвсэл, чихрийн шижин, таргалалт үүсгэдэг.