01_b

Нар сэтгэл гутралыг арилгаж, эрч хүч нэмдэг

Австралийн Мельбурн хотод байрладаг “Baker” судалгааны хүрээлэнгийн доктор Гэвин Ламбертийн хийсэн судалгаагаар өглөөний нар сэтгэл гутралыг эмчилдэг болохыг тогтоожээ. 6-7 цагийн нар сэтгэл гутралыг эмчлэхээс гадна эрч хүч бэлэглэдэг болохыг тогтоожээ.

Калифорни мужийн эмнэлгийн доктор Фрэнк Эрхи 1000 гаруй эмэгтэйчүүдийг хамруулсан судалгаагаар нар хөхний хорт хавдар болон бүдүүн гэдэсний хорт хавдар  тусах магадлалтыг бууруулдаг болохыг тогтоожээ. Нарны витамин буюу Д витамин уг асуудлыг шийддэг байна.

Альцгеймерын гэж нэрлэгдсэн өвчин нь хөгшрөлтийн солиорлын нэг төрөл юм. Харин нар уг өвчний тэмцэгч аж. Өглөө бүр тогтмол цагт босч, наранд алхдаг хүн уг өвчнөөр өвчилдөггүй болохыг тогтоожээ.

20 минутын турш наранд биеэ шарах эсвэл биеэ ээхэд цусны даралтыг бууруулж болдог байна.

40 дээш насны эмэгтэйчүүд ихэнхдээ хөгшрөлтөөс айдаг, үрчлээтэхээс эмээдэг. Харин нар уг сэтгэл гутралыг эмчилдэг болохыг Харвардын их сургууль тогтоожээ.

Тархины хэт их ачаалал авсаны дараа 15 минут  цэвэр агаарт амарч, нарнаас Д витаминыг хүртээрэй. Энэ таны тархины ачааллыг бууруулж, эрч хүч нэмнэ.

Нар нь тархины серотонин гэгддэг сэтгэл заслын процессыг идэвхжүүлдэг байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих