Үндэсний Агаарын Тээвэрлэгч “МИАТ” ТӨХК санаачлан, БОАЖЯ-тай хамтран Аялал жуулчлал – Агаарын тээвэр сэдвийн дор аялал жуулчлалын байгуулагын төлөөлөлтэй зөвлөлдөх уулзалтаа хоёр дахь жилдээ зохион байгууллаа /2019-12-15/.
Тэд жуулчлалын улирал шувтарч байгаа энэ үед, ирэх жилийн төлөвлөгөөгөө танилцуулан, цаашид хэрхэн хамтарч ажиллах боломжийн талаар ийнхүү ярилцжээ.
МИАТ компанийн Коммер эрхэлсэн дэд захирал Ш.Гантулга уулзалтын эхэнд Энэхүү уулзалт зөвлөгөөний үндсэн зорилго нь МИАТ компани төдийгүй аялал жуулчлалын салбар нь зөвхөн зуны цөөхөн сард үндсэн орлогоо бүрдүүлдэг улирлын хэт хамааралтай байдаг бөгөөд үүнийг багасгаж, зорчигч урсгалыг жилийн дөрвөн улиралд тэнцвэржүүлэх талаар хэрхэн уялдаа холбоотой ажиллах вэ гэдгийг хэлэлцэх мөн МИАТ компаний ирэх жилийн нислэгийн төлөвлөгөө, үнэ тарифын бодлогоо танилцуулах юм гэлээ.
Жил болгоны хийгдэх энэхүү семинарыг үр дүнтэй болгох, хэлэлцсэн асуудлуудыг шийдвэрлэдэг, хэрэгжүүлдэг байх тал дээр МИАТ компани хэрхэн ажилласнаа танилцуулан өнгөрсөн жилийн уулзалтаар аялал жуулчлалын компаниуд гаргасан саналуудыг хэрхэн хэрэгжүүлсэн, шийдвэрлэсэн талаар танилцуулан мөн ирэх жил хэрхэн ажиллах талаар хэлэлцэв.