sarangerel

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдана

Улсын онцгой комиссын хуралдаанаар Шинэ коронавирустэй холбоотой цаг үеийн нөхцөл байдалтай танилцахаас гадна Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн санаачилгыг хэлэлцэнэ гэдэг хүлээлт үүсээд буй.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнгөрөгч Бямба гарагт өөрийн цахим хуудастаа “Хятад улс вирусийн халдварыг хазаарлах гэж бүх талаар хүчин зүтгэж байна. Тиймээс эдгэсэн хүний тоо хоног хоногоор нэмэгдэж буй мэдээ байна. Энэ бас л тайвшрах үндэслэл болохгүй. Хятадын цагаан сарын баяр таарч өргөн золгуут болсон нь бүх мужид нь халдвар тарахад нөлөөлсөн. Шинэ вирусийн халдварлах “чадвар” маш өндөр, гэр бүл рүү орж ирсэн тухай судлаачид хэлж байна. Сар шинийн баяр бууз, баншаа хийхээс эхлээд бөөндөө байх олон нөхцлийг бүрдүүлдгийг бид хэлүүлэлтгүй мэднэ. Тэгвэл дэлхий тэр чигтээ бөөгнөрөл, шилжилт хөдөлгөөнийг хориглож хязгаарлаж байна. Олон улсын хурал, цуглааны тов хойшлогдож, урилгууд ч цуцлагдаж байна. Монголчууд бид айж тэвдэлгүй нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж, шаардлагатай шийдвэрүүдийг шуурхай гаргаж хамтын хүчээр аюулт өвчнөөс урьдчилан сэргийлж эрсдэлийг бууруулж чадна. Миний санал сар шинийн баярыг энэ удаа албан ёсоор цуцалж хайртай хүмүүсээ тэр дундаа хөгшчүүлээ улмаар нийт монгол ахан дүүсээ аюулт өвчнөөс хамгаалъя” хэмээсэн юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих